Сүмбэр сумын 2019 оны 1 дүгээр сарын орлогын мэдээ

Сүмбэр сумын Засаг даргын Тамгын Газрын 2019 оны 01 дүгээр сарын цаг үеийн ажлын мэдээ

Сүмбэр сумын Засаг даргын Тамгын Газрын 2019 оны 01 дүгээр сарын
цаг үеийн ажлын мэдээ

Төрийн бодлогын хүрээнд:
 2018 оны 12 дугаар сарын 19-ны өдөр 10:00 цагт Сүмбэр сумын “ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ” –ын ээлжит 8 дугаар хуралдаан хуралдлаа
Тус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцлээ:
 Сүмбэр сумын Засаг даргын 2017-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт
 Сүмбэр сумын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилт
 Сум хөгжүүлэх сангийн 2018 оны ажлын тайлан
 Сүмбэр сумын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөл
 Сүмбэр сумын 2019 оны төсөв
 Сум хөгжүүлэх сангаас тухайн жилд нэг төсөлд олгох зээлийн дээд хэмжээг тогтоох
 Сум хөгжүүлэх сангийн орлогын хувь хэмжээг зарцуулах зөвшөөрөл олгох
 Сүмбэр сумын газрын бүсийн үнэлгээг шинэчилэн тогтоох
 Сумын 2019 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөө

2018 оны жилийн эцсийн хүн ам, малын тооллогоор нийт 3900 өрх хүн ам 12956 тоологдсон байна. Үүнээс:
 эрэгтэй 6408
 эмэгтэй 6548 хүн
Мал 2018 оны жилийн эцсээр малчин өрх 530, мал бүхий өрх 193 нийт 309712 толгой мал тоологдсоноос:
 Тэмээ -721
 адуу-14240
 үхэр- 9528
 хонь- 135205
 ямаа -150018 тоологдсон байна.
Өрх 22, хүн ам 246-аар тус тус нэмэгдсэн
Мал 14319 тоо толгойгоор буурсан байна.
 Төрийн албан хаагчийн хүнийн нөөцийн нэгдсэн системд 2018 оны байгууллагын мэдээлэл, байгууллагын дотоод нэгж , ажлын байртай холбоотой хүний нөөцийн мэдээллийн талаарх өөрчлөлтийг бүрэн оруулж дуусгасан.
 Сүмбэр сумын ЗДТГ, Дэлхийн зөн ОУБ Бор Өндөр 1 ОНХХ-тэй хамтран “Өвлийн инээмсэглэл -2018″ шинэ жилийн цэнгүүнийг Сүмбэр сумын иргэддээ зориулан зохион байгууллаа.
Тус байгууллагын хамтран ажилладаг байгууллагуудын шилдгийг шалгаруулан аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, 2-р сургууль, 2-р цэцэрлэг, дэлхийн зөн ОУБ-ын хамт олонд сумын засаг даргын талархлыг гардуулан өгсөн. Мөн шилдгээр шалгарсан аймгийн ХХҮГ-ын мэргэжилтэн Б.Ариунжаргал, Гэзэгт ЗБН-ийн ажилтан Отгонбаяр, “Тохижилт Сүмбэр” ОНӨААТҮГ-ын ажилтан Энхтуяа нарыг сумын засаг даргын хүндэт өргөмжлөлөөр шагнаж урамшуулав.
“Өвлийн инээмсэглэл 2018” арга хэмжээний үеэр азтан шалгаруулан, “Хамтдаа хөгжье” аяны 30 шилдэг өрхийн төлөөлөлд өвлийн өвгөний бэлэг гардуулан өглөө.

 2019 оны 01 дүгээр сарын 08-аас 18-ний өдрүүдэд сумын хэмжээнд цэргийн шинэчилсэн тоо бүртгэл явагдаж, урьдчилсан байдлаар цэргийн насны 18-55 насны нийт иргэдийн 75 хувь нь хамрагдсан байна.

 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 1,3-р багийн 28 иргэнд Угийн бичгийн сургалтыг 1-р багийн БИНХ-ын дарга Г.Бумцэрэнтэй хамтран зохион байгууллаа.

 2019 оны 01 дугаар сарын 10-13ны өдрүүдэд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын зургаан багийн өрх толгойлсон олон хүүхэдтэй эхчүүд, ганц бие өндөр настан, амьдралын баталгаажих түвшингээс доогуур орлоготой иргэдэд Аймгийн ИТХ-ын дэмжлэгтэйгээр аймаг, сумын ИТХ-ын төлөөлөгчид нийт 311 өрхөд 356 тн нүүрсний тусламж үзүүллээ.

Эрүүл мэндийн хүрээнд:
 Зөвшөөрөлгүй ил задгай худалдаа эрхлэгч аж ахуй нэгж, иргэдийг тогтоосон цэгт худалдаа үйлчилгээ эрхлэх тухай сумын Засаг даргын А/21 тоот захирамж гарган хэрэгжилтэнд хяналт тавин ажиллаж байна.

Нийгмийн бодлогын хүрээнд:
 “Хамтдаа хөгжье” аяны хүрээнд зах зээлийн түүвэрчилсэн судалгааг хийсний үр дүнд иргэдээс ирүүлсэн санал дээр тулгуурлан 5 иргэнд оёдлын машин авч өгсөн.Тус оёдолчдыг ажлын байраар ханган “Хамтдаа хөгжье” оёдлын газрыг байгуулан үйл ажиллагаагаа явуулж байна.

 2018 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр хамтарсан багийн нэгдсэн хурлыг зохион байгууллаа.Хурлын ирц 83.3 хувьтай хуралдаж 4 асуудлыг хэлэлцэн 3 кэйс дээр ажиллах төлөвлөгөө гарган ажиллаж байна.
 Аймгийн Цагдаагийн хэлтэс, ДЗОУБ Бор-Өндөр 1 ОНХөтөлбөр, “Ганц зам итгэл” ТББ-тай хамтран “Амар тайван амьдралын зам” өдөрлөгийг зохион байгуулж архины хамааралтай 100 иргэнийг хамруулан сургалт зохион байгууллаа.Тус байгууллагуудтай хамтран архины хамааралтай иргэдийг нийгэмшүүлэх ажлыг 6 сарын хугацаатай хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

 Сумын Залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор Сүмбэр сумын Засаг Даргын Тамгын газар аймгийн Биеийн тамир спортын газартай спорт заал ашиглах гэрээ байгуулан ажиллаж байна.

 Өвлийн спортоор хичээллэх иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор аймгийн Биеийн тамир спортын газраас зохион байгуулсан “Хаялага нуурын жавар” спортын арга хэмжээнд тус байгууллагын 23 албан хаагч амжилттай оролцлоо.

Хөдөө аж ахуйн хүрээнд:
 Арьс ширний урамшуулалд 6 багийн 343 малчин, мал бүхий иргэдийн хонины -26192 ш, ямааны-30303 ш, үхрийн -1596 ш, адууны -444 ширхэг нийт 58535 ширхэг арьс ширний 1218 падаанд тулгалт хийн шивж программд оруулсан .
 4 дүгээр багийн малчин Ц.Гурвантамир, 6 дугаар багийн малчин Б.Болдбаатар нарыг “Улсын аварга” малчнаар шалгаруулахаар сумын Засаг даргын зөвлөлийн хурлаар шийдвэрлэн материалыг ХХААГ-т хүргүүлсэн.
 Аймгийн аварга малчинд 4-р багийн малчин Г.Бавуудорж, Л.Эрдэнэтогтох, 5 дугаар малчин Б.Бадамцэрэн, Ш.Алтангэрэл, 6 дугаар багийн малчин Ж.Баточир,Ц.Ерөөлт нарыг тодорхойлж, материалыг ХХААГ-т хүргүүлсэн.
Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборторийн шинжилгээгээр тус аймгийн хил залгаа зарим аймгуудад Африкийн гахайн мялзан өвчин оношлогдоод байгаатай холбогдуулан түүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор дараах арга хэмжээг авч хэрэгжүүлсэн.
 Сумын хэмжээнд 2018 оны жилийн эцсийн тооллогоор гахай тоолуулсан иргэдийн гахайны тоонд тулгалт хийж, хаяг, байршлын судалгааг гарган аймгийн мал эмнэлгийн газар, ОБГ-т тус тус хүргүүлсэн. Гахайтай иргэдтэй холбогдон өвчний талаар мэдээлэл өгсөн.
 Аймгийн мал эмнэлгийн газраас 6 эмч, 1 авто машинтай ажлын хэсэг гарч гахайтай иргэдийн гахайнд үзлэг оношлогоо, ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн.
 ШШГА-ны жилийн эцсийн тооллогонд ороогүй 8 гахайг нүдээр үзэж, арчилгаа маллагаатай нь танилцан, байрыг цэвэрлэх үүрэг чиглэл өгсөн.

 3 дугаар багийн иргэн Г.Өсөхбаяр, 2 дугаар багийн иргэн О.Золбаяр, Т.Чулуунбат, 4-р багийн иргэн Ц.Энхболд уулзаж, гахайгаа хашаатай болгох, хариулга, хяналттай байлгах талаар сумын Засаг даргын хугацаатай албан мэдэгдэл өгсөн.
 “Амгэна” МЭН-ийн эмч Н.Мягмаржаваар ахлуулсан ажлын хэсэг Сүмбэр сумын 1 ААН, 4 өрхийн нийт 26 гахайд эмнэл зүйн ерөнхий үзлэг хийж 113м2 талбай бүхий хашаа, байранд хлорын шохой ашиглан халдваргүйтэл хийлээ.
 Тус сумын 3 дугаар багийн эрчимжсэн мал аж ахуйн бүс нутагт гахайн мялзан өвчний шинж тэмдэг илэрсэнтэй холбогдуулан 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр сумын Онцгой комисс хуралдаж, Сумын Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн А/04 дугаар захирамжаар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, мөн өдрийн А\05 дугаар захирамжаар тус бүс нутагт 21 хоногийн хугацаатай хязгаарлалтын дэглэм тогтоон 3 байршилд хяналтын пост байгуулан сумын нутаг дэвсгэр дээрх хүн, мал, тээврийн хөдөлгөөнд хяналт тавьж ажиллаж байна.

 бүсэд байгаа гахайтай 7 иргэнтэй уулзан өвчнийг таслан зогсоох урьдчилан сэргийлэх зорилгоор устгал зохион байгуулах талаар ойлгуулж гарын үсэг зуруулан баталгаажуулж авснаар 01 дүгээр сарын 20-ны өдөр устгалын ажлыг зохион байгуулсан. Устгалын ажилд Аймгийн Онцгой байдлын газраас-11, аймгийн Цагдаагийн хэлтсээс-2, аймгийн Мал эмнэлгийн газраас-5, аймгийн ХХААГазраас-1, Мэргэжлийн хяналтын газраас-1, Тохижилт сүмбэр ОНӨААТҮГазраас-1, Сумын Засаг даргын Тамгын газар, ерөнхий зориулалтын мэргэжлийн ангиас-14 хүн, 6 техник оролцсон. Нийт 7 өрхийн 141 гахай устгасан.

Хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагааны хүрээнд:
 “Тогтвортой амьжиргаа 3” төслийн хүрээнд сумын ОНХСангийн хөрөнгөөр хийгдсэн 4 хөрөнгө оруулалтын ажил сонгогдож техникийн аудит хийгдлээ
 Сүмбэр сумын 2019 оны ОНХСангийн хөрөнгөөр 194,0 сая төгрөгний 2 их засварын ажил, 46,6 сая төгрөгний 2 бараа тоног төхөөрөмж 49,2 сая төгрөгний 3 хөрөнгө оруулалтын ажил, 8,9 сая төгрөгний өмнөх оны үлдэгдэл санхүүжилт 108,2 сая төгрөгний 7 хөтөлбөр төсөл арга хэмжээ 8,2 сая төгрөгний суурь зарлага нийт 407,03 сая төгрөгийг төлөвлөж ИТХурлаар батлууллаа.
 Сүмбэр сумын төсвийн ерөнхийлөн захирагчийн 2019 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг 2019 оны 01 сарын 07-ны өдөр боловсруулан баталлаа.Үүнд:
 90,0 сая төгрөгний 1 нээлттэй тендер шалгаруулалт
 108,8 сая төгрөгний харьцуулалтын тендер шалгаруулалт
 19 сая төгрөгний шууд худалдан авалт

Тайлан гаргасан:ДАХ мэргэжилтэн: М.Энхцэцэг

СҮМБЭР СУМЫН 2019 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ

СҮМБЭР СУМЫН 2019 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ

Сүмбэр сумын ЗДТГ-ын хүний нөөцийн судалгаа