СҮМБЭР  СУМЫН 2018 ОНЫ  4 ДҮГЭЭР УЛИРЛЫН  ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ САНАЛ БАРАГДУУЛАЛТЫН МЭДЭЭ

СҮМБЭР  СУМЫН 2018 ОНЫ  4 ДҮГЭЭР УЛИРЛЫН  

 ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ САНАЛ БАРАГДУУЛАЛТЫН МЭДЭЭ

 2018.12.17                                                                                                                  Чойр

2018 оны 4 дүгээр улирлын байдлаар Сумын Засаг дарга түүний Тамгын газарт 156, Иргэний бүртгэлийн чиглэлээр 2100, ИТХ-д 7, Багуудад 16, Нээлттэй утас 70543232-т 0, цахим хуудсанд-0 нийт-2279   өргөдөл, гомдол санал хүсэлт ирсэí.

Манайд хандаж ирүүлсэн өргөдлийг хуулийн хугацаанд нь шийдвэрлэж хариуг өгч ажиллалаа.

Ирсэн нийт өргөдлийг авч үзвэл бичгээр өргөдөл ирсэн байна. Ирсэн өргөдөл, гомдол, санал хүсэлтийг агуулгаар нь авч үзвэл:

  • Иргэний бүртгэлийн чиглэлээр –2100
  • Асран хамгаалагч, итгэмжлэл тогтооолгох –50
  • Газрын асуудлаар-30
  • Буцалтгүй тусламж, эмчилгээний зардал хүссэн-4
  • Худаг усны асуудлаар -5
  • Байгаль орчны чиглэлээр -2
  • Гэр хүссэн-3
  • Тусгай зөвшөөрөл хүссэн-7
  • Подваль ашиглах хүсэлт ирүүлсэн-5
  • Байгаль орчны ерөнхий үнэлгээ хийлгэх-3
  • Албан хаагчдаас ирүүлсэн / тусламж, чөлөө, хүссэн тухай/- 16
  • Хөдөө аж ахуйн талаар /Малжуулах төсөл, бэлчээр/-5
  • Иргэдээс ирүүлсэн гомдол / байр, гадна талбайн тохижилт ая тухтай амьдрах нөхцөл зэрэг/ -5
  • Нохой устгал-2
  • ИТХ-7
  • Багийн засаг даргад-16
  • Цахилгаан эрчим хүчээр хангуулах хүсэлт-3
  • Сум хөгжүүлэх сантай холбоотой-3
  • Хурдан морины уралдаан зохион байгуулах тухай-2
  • Малын “А” данс гаргуулах -2
  • Бусад-9

Сумын Улсын бүртгэгчид иргэний бүртгэлийн 14 чиглэлээр 2100 өргөдөл, хүсэлт ирсний 613 нь шилжилт хөдөлгөөнтэй холбоотой өргөдлүүд байна.

Сумын Засаг дарга, Газрын даамалд газар эзэмших эрхийг шилжүүлэх асуудлаар, эзэмших, ашиглах, өмчлөх хүсэлт гаргасан 10 өргөдлийг шийдвэрлэж  хариу хүргүүлсэн, газар сунгах, гэрээ гэрчилгээ гаргуулах, маргаантай асуудал шийдвэрлүүлэх 18 өргөдөл ИТХ-аар оруулахаар бэлтгэж, энэ тухай иргэдэд амаар хариуг хүргүүлсэн. Хугацаа болоогүй 2 өргөдөл байна.

Гэр бүлийн тухай хуулийн дагуу эрүүл мэндийн байдал болон өндөр настай болсны улмаас иргэний эрх, үүргээ биечлэн хэрэгжүүлэх боломжгүй болсон 50 иргэнд асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоосон сумын Засаг даргын захирамж гаргасан.

ЦЭХ хүч тасалдсан болон эрчим хүчээр хангуулах тухай 3 иргэний хүсэлтийг аймгийн эрчим хүч зохицуулах салбар зөвлөлд уламжлав. Гомдол хүсэлт гаргах тухай 1 өргөдлийн Аймгийн Хөгжлийн бодлого төлөвлөтийн хэлтэст, шороо ачуулж зөөлгөх тухай 1 өргөдлийг “Тохижилт сүмбэр” ОНӨААТҮГ-т харьяаллын дагуу шилжүүлсэн.

Тусламж, тэтгэмж хүссэн иргэдийн өргөдлийн дагуу нөхцөл байдлын судалгаа хийж Орон тооны бус зөвлөлийн хурлаар хэлэлцэж Засаг даргын нөөц хөрөнгөнөөс 3 иргэнд 50000 төгрөгний буцалтгүй тусламж олгосон.

Мөн Төрийн албаны тухай хуулийн дагуу 11 албан хаагчид  1500000 төгрөгний тусламж олгов.

Тамхи болон тоглоомын төвийн тусгай зөвшөөрөл хүссэн 7 иргэний өргөдлийг хэлэлцэж хуулийн хэрэгжилтийг хангаж буй 7 иргэнд зөвшөөрөл олгосон байна.

Иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол санал хүсэлтийг амаар, бичгээр, цахимаар, утсаар хүлээн авч бүртгэлжүүлэн иргэдийн өргөдөл гомдлыг шуурхай шийдвэрлэн ажиллаж  байна.

 Мэдээ гаргасан:

Албан хэрэг хөтлөлт хариуцсан ажилтан:                               Л.Энхчимэг