Сүмбэр сумын Засаг даргын Тамгын газраас бэлчээрийн хортон мэрэгчидтэй тэмцэх ажлыг 2018 оны 10 дугаар сарын 09-ны өдрөөс 10 дугаар сарын 29-ны өдрүүдэд 20 мянган га бэлчээр нутагт хийж гүйцэтгэлээ. Хортон мэрэгчидтэй тэмцэх ажлыг байгаль орчинд халгүй энгийн механик биологийн арга /утах, ус цутгах, хөеө ухах, суудал засах, үүр барих/ аргаар зохион байгуулж үлийн цагаан оготно тархсан газарт амьдарч буй малчин өрх бүрийг уг ажлын тухай тодорхой мэдлэгтэй болгосноор өөрсдийн хүчээр баг болж хийж гүйцэтгэх чадвартай болгох, тухайн бэлчээр нутагт мэрэгчдийн тоо толгойг 80-иас доошгүй хувиар цөөрүүлэх зорилгоор 3 хээрийн штаб байгуулан 68 хүний бүрэлдэхүүнтэй ажиллалаа. Уг ажилд туслалцаа үзүүлэн хамтран ажиллаж 300 ширхэг дугуйг өгсөн Алтангэрэл, Энхбаясгалан нарт мөн малчид, иргэд, политехникийн коллежийн оюутан суралцагч та бүхэнд баярласан талархсанаа илэрхийлье.