ОТОГЛОХ БҮСИЙГ ТЭМДЭГЖҮҮЛЛЭЭ.


Сүмбэр сумын 5 дугаар баг Улсын тусгай хамгаалалттай Чойрын Богд уулын Дунд уулын аманд 2 отоглох бүс, Ханан хаданд 1 отоглох бүс, Уулзварын голд 1 отоглох бүсийг тэмдэгжүүллээ. Иймд иргэд та бүхэн эх болсон байгаль дэлхийгээ хайрлан хамгаалж тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль тогтоомж, дүрэм, журмыг чанд сахин биелүүлж, ховор ан, амьтныг үргээхгүй байх, газар хөндөх, ухах, зөвшөөрөлгүй ил гал гаргахгүй байх, гол ус, нуурын орчмыг бохирдуулахгүй Тэмдэг тэмдэглэгээ бүхий газарт буудаллаж байхыг уриалж байна.