“ЗАЛУУ ХҮН ТА-ХӨГЖЛИЙН ТҮҮЧЭЭ” ЗАЛУУЧУУДЫН НЭГДСЭН ЧУУЛГАН ЭХНИЙ ӨДРИЙН АРГА ХЭМЖЭЭ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА. /2018-11-06/

“ЗАЛУУ ХҮН ТА-ХӨГЖЛИЙН ТҮҮЧЭЭ” ЗАЛУУЧУУДЫН НЭГДСЭН ЧУУЛГАН ЭХНИЙ ӨДРИЙН АРГА ХЭМЖЭЭ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА. /2018-11-06/

Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3.3, 13 дугаар зүйлийн 13.1.1, Монгол улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.4 дэх “Гэр бүл, хүүхэд, залуучуудын чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээ”-ний зорилт, Аймгийн Залуучуудын хөгжлийг дэмжих дэд хөтөлбөрийн 1.2 дахь “Оюунлаг залуу хүн- Залуучуудыг мэдлэг боловсролтой, оюунлаг иргэн болгон төлөвшүүлнэ” 2.1 дэх “Хөдөлмөрч залуу хүн-Залуучуудын хөдөлмөр эрхлэх чадварыг дээшлүүлэн, чавахижуулна” зорилтийг тус тус үндэслэн “ЗАЛУУ ХҮН ТА-ХӨГЖЛИЙН ТҮҮЧЭЭ” залуучуудын нэгдсэн чуулганыг аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас санаачлан аймгийн ИТХ, ЗДТГ, Сүмбэр сумын ЗДТГ-тай хамтран зохион байгууллаа.
Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны 18 дугаар хурлаар “Залуучуудын хөгжлийг дэмжих дэд хөтөлбөр”-ийг 4 зорилтын хүрээнд 7 арга хэмжээг хэрэгжүүлэхээр баталсан.
Тус зорилтын хүрээнд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас Залуучуудруу чиглэн хийсэн үйл ажиллагаа болон төрөөс залуучуудруу болон малчин залуучуудруу чиглэн хэрэгжиж байгаа хууль, дүрэм, хөтөлбөрийг сурталчилан таниулах, тэдний дуу хоолойг сонсож, үзэл бодлыг нэгтгэн тухайн чиглэсэн ажилд хамтарч ажиллах санал санаачлага, оролцоог бий болгох, залуусын хөгжил, оролцоо, хамтын ажиллагааг нэмэгдүүлэхэд чиглэгдлээ.
Чуулганыг нээж аймгийн ИТХ-ын дарга Г.Батзам үг хэлж, аймгийн Засаг даргын орлогч дарга Ш.Билэггүмбэрэл чуулганд оролцож байгаа залуучуудад мэндчилгээ дэвшүүллээ.Чуулганаар төрөөс залуучууд руу чиглэн хэрэгжүүлж буй хууль, дүрэм, бодлого хөтөлбөрийн хэрэгжилт, салбар салбарын мэдээлэл, сонирхолтой илтгэл, лекц, урлагийн тоглолт, спортын арга хэмжээнүүд зохион байгуулагдаж байна.
“Залуу хүн та-хөгжлийн түүчээ” залуучуудын нэгдсэн чуулганы үеэр аяъяас, чадвар, хичээл зүтгэлээрээ залуу үеэ манлайлан амжилт гаргасан Говьсүмбэр аймгийн залуучуудын түүчээ болсон залуучуудыг Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас тэргүүний залуу медаль, аймгийн Засаг даргын жуух бичгээр, мөн мал сүргээ таван төрөлд нь өсгөн үржүүлж 1000 хүргэсэн малчдыг алдаршуулж шагнаж урамшууллаа.