БҮХ НИЙТИЙН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Монгол улсын ерөнхий сайдын манай аймагт ажиллах айчлал болон “Байгаль хамгаалах намрын” аяны хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн хэвшлийн нийт 30 аж ахуй нэгж байгуулагын 348 албан хаагчид хамрагдан Бурхантаас засмал замын төгсгөл хүртэлх замын зүүн, баруун талыг цэвэрлэн нийт 6 тонн хог хаягдлыг цэвэрлэн төвлөрсөн хогийн цэгт төвлөрүүлэн ажиллаа.
Нийгмийн хариуцлагаа ухамсарлан идэвхи санаачилга гарган оролцсон аж ахуй нэгж байгууллагууддаа ажлын амжилт хүсье.