Нийтийн сонсгол зохион байгуулна.

Сүмбэр сумын Засаг даргын Тамгын газар

Сүмбэр сумын Засаг даргын Тамгын газраас зохион байгуулж буй “Сумын 2018 оны төсвийн орлого ба зарцуулалтанд тавих хяналт” сэдвээр нийтийн сонсголыг зохион байгуулах тул иргэд, иргэний нийгмийн байгууллагуудийг оролцохыг урьж байна.

Хэлэлцэх сэдэв:

  • Сумын 2018 оны Төсвийн орлого
  • Сумын 2018 оны Орон нутгийн хөгжлийн сан
  • Сумын 2018 оны Сум хөгжүүлэх сан

Хаана: 2018 оны 12 дугаар сарын 14-ны өдөр 14 цагт

Хэзээ: Сумын Иргэний танхимд

Зарлал

Сүмбэр сумын Засаг даргын Тамгын газар иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдол,санал хүсэлтийг #SumberZdtgцахим хуудасны messengereer ажлын цагаар хүлээн авч байна. Иргэн та өргөдөл гомдол, санал хүсэлтээ ирүүлэхдээ тодорхой нэр хаяг, холбоо барих утастай, үндэслэлтэй өөрт тохиромжтой хэлбэрээр мөн монгол хэлээр бичин манайд ирүүлнэ үү. Бид таны өргөдөл гомдлыг хүлээн авч, дарааллын дагуу бүртгэн, шийдвэрлэх албан тушаалтанд хүргэж хуулийн хугацаанд хариуг хүргүүлэх болно

ЭХ ХЭЛ МИНУ УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛНА.

“Умард говийн гүвээт-Халхын дундад талын сав газрын Усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөний төслийн олон нийтийн нээлттэй хэлэлцүүлэг”

“Умард говийн гүвээт-Халхын дундад талын сав газрын Усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөний төслийн олон нийтийн нээлттэй хэлэлцүүлэг”-ийг 2018 оны 11-р сарын 13-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Боржигон чуулгын байранд 10:00-13:00 цагт Говьсүмбэр аймгийн Баянтал, Сүмбэр, Шивээговь сумдууд, Дундговь аймгийн Цагаандэлгэр, Говь-Угтаал, өндөршил, Баянжаргалан, Гурвансайхан сумдыг хамруулан зохион байгуулах тул тухайн аймаг, сумдуудын төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, малчид, тариаланчид болон хувийн хэвшлийн төлөөлөл та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг 7011-2689, 94141187-аас лавлана уу.

Сүмбэр сумын Засаг даргын Тамгын газраас бэлчээрийн хортон мэрэгчидтэй тэмцэх ажил

БҮХ НИЙТИЙН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Булаг шандны цэвэрлэгээ

ОТОГЛОХ БҮСИЙГ ТЭМДЭГЖҮҮЛЛЭЭ.


Сүмбэр сумын 5 дугаар баг Улсын тусгай хамгаалалттай Чойрын Богд уулын Дунд уулын аманд 2 отоглох бүс, Ханан хаданд 1 отоглох бүс, Уулзварын голд 1 отоглох бүсийг тэмдэгжүүллээ. Иймд иргэд та бүхэн эх болсон байгаль дэлхийгээ хайрлан хамгаалж тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль тогтоомж, дүрэм, журмыг чанд сахин биелүүлж, ховор ан, амьтныг үргээхгүй байх, газар хөндөх, ухах, зөвшөөрөлгүй ил гал гаргахгүй байх, гол ус, нуурын орчмыг бохирдуулахгүй Тэмдэг тэмдэглэгээ бүхий газарт буудаллаж байхыг уриалж байна.

Тамхи худалдан борлуулах тусгай зөвшөөрөл хүсэхэд :

Тамхи худалдан борлуулах тусгай зөвшөөрөл хүсэхэд :

  1. Тусгай зөвшөөрөл хүссэн албан тоотоор аж ахуй нэгж, иргэн бол өргөдөл Сумын засаг даргад гаргана
  2. Аж ахуй нэгжийн гэрчилгээний хуулбар, иргэний үнэмлэхний хуулбар
  3. Галын аюулгүй ажиллагааны дүгнэлтийн хуулбар

4.Тэмдэгтийн хураамж сумын орон нутгийн орлогын дансанд тушаасан баримт

5.Үйл ажиллагаа явуулж байгаа тухай тухайн багийн Засаг даргын тодорхойлолт

6.МХГазарт  мэдээлэлийн санд бүртгүүлсэн байх

7.Улсын тэмдэгтийн хураамж 0000100220500941 тоот дансанд 250000 төгрөг тушаах

Тухайн иргэн аж ахуй нэгж нь сургууль цэцэрлэгээс 500м-н гадна үйл ажиллагаа эрхэлдэг байх

Сумын хэмжээнд 14 тамхины тусгай зөвшөөрөлтэй иргэн аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 10 сарын байдлаар орон нутгийн орлогын дансанд нийт  2.750.000 төгрөгиийг тэмдэгтийн хураамжийг төрийн сан банкны дансанд төвлөрүүлээд байна.