“АХМАДАА ХҮНДЭЛЬЕ” ХҮНДЭТГЭЛИЙН АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЙЛАН

Сүмбэр сумын Засаг Даргын Тамгын Газар, аймгийн Хөдөлмөр Халамжийн үйлчилгээний газар, аймаг сумын ахмадын хороотой хамтран 2018 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр “Ахмадаа хүндэлье” хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулан нийт 220 ахмад настныг хамрууллаа.Арга хэмжээний үеэр “Бид дуулж байна” дууны тэмцээн, “Идэвхитэй хөдөлгөөн эрүүл мэнд” спортын тэмцээн, танин мэдэхүйн асуулт хариултын “АХА” тэмцээн, Дартсны тэмцээнүүдийг тус тус зохион байгуулж шилдгүүдээ тодруулсан.

“Бид дуулж байна” дууны тэмцээнд тус тус 6 ахмадын бүрэлдэхүүнтэй 8 баг 3-н дууны төрлөөр өрсөлдөж 1-р байранд Бадамханд ахлагчтай Миний нутаг баг, 2-р байранд Мир ахлагчтай Элит баг, 3-р байранд Алтангэрэл ахлагчтай инээмсэглэл баг тус тус шалгарсан.

“Идэвхитэй хөдөлгөөн эрүүл мэнд” спортын тэмцээнд нийт 60 ахмад настан оролцож 1 минутын хугацаанд хамгийн олон бөмбөг сагсны шийдэнд оруулах төрлөөр өрсөлдөж 1-р байранд –р багийн ахмад Эрдэнэбаатар, 2-р байранд Ухнаа, 3-р байранд Цоохүү нар тус тус шалгарсан.

Танин мэдэхүйн асуулт хариултын “АХА” тэмцээний 1-р байранд 3-р багийн ахмад настан Цэрэнбалжир, 2-р байранд 3-р багийн ахмад настан Бадамханд, 3-р дугаар байранд 1-р багийн ахмад настан Нацагням нар тус тус шалгарсан.