Сүмбэр сумын ЗДТГ-ын 03 дугаар сарын эхний 14 хоногийн ажлын мэдээ

Сүмбэр сумын ЗДТГ-ын 03 дугаар сарын эхний 14 хоногийн ажлын мэдээ

 Төрийн бодлогын хүрээнд:

  • 2018 оны 03 дугаар сарын 06-ний өдөр Сүмбэр Иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн ээлжит 2-р хурал хуралдаж
  1. “Алдарт эх” одонгоор шагнагдах эхчүүдийн тухай
  2. Сумын ОНХСангийн 2017 оны хүүгийн орлогыг зарцуулах зөвшөөрөл олгох тухай асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ.

Нийгмийн бодлогын хүрээнд:

Сүмбэр сум хамтарсан багийн 2018 оны 02 дугаар сарын 13 өдрийн хурлаас гарсан шийдвэрийн дагуу Улаанбаатар хотод 2017 оноос хойш сургууль завсардаад байсан 2 дугаар багийн иргэн “М”-г сургуульд нь буцаан оруулж, хувцас хичээлийн хэрэглэлийг авч өгөх ажлыг сумын “Хамтарсан баг”-ийн гишүүд 2018 оны 2 дугаар сарын 27,28 өдрүүдэд зохион байгуулж ажиллалаа.

Сумын онцгой коммис сумын ЗДТГ-аас гаргасан уриалгыг дэмжиж малын гоц халдварт шүлхий өвчний үед хяналтын цэгүүдэд ажиллаж байгаа төрийн албан хаагчдад зориулан

  • Ус-Ду ОНӨҮГазар- 100 л шатахуун, 15 тн нүүрс, 10 шуудай тэжээл
  • Төмөр замын “Ахмадын хороо” 41 төрлийн хүнсний болон бараа материал
  • 5-р сургууль 100 мян.төг шатахууны талон
  • Байгаль орчин аялал жуулчлалын газар- 90 мян.төг
  • Аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газар- Хоол хүнсний материал
  • НИК ХХК- 50 мян.төг шатахууны талон
  • 2 дугаар сургууль- 150 мян.төг шатахууны талон
  • 2-р цэцэрлэг- 115 мян.төг
  • ХГБЗХГазар- 50 мян.төг
  • Статистикийн хэлтэс- 30 мян.төг шатахууны талон
  • Политехник коллеж техник болон шатахуун
  • 4-р багийн малчин Очирын Энхбаатар- Хонь зэрэг хоол хүнс, эд материалын дэмжлэг үзүүлж хамтран ажиллалаа.

 

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд, хууль зүй дотоод хэргийн сайдын 2017 оны хамтарсан А/178 дугаар тушаалын дагуу “Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээг” 1 иргэнд хийн эрсдлийн түвшинг тогтоон ажилласан.

Байгаль орчны бодлогын хүрээнд:

2018 оныи 03 дугаар сарын 01-ны өдөр БОАЖГ, мал эмнэлэгийн эмч нартай хамтран 6 дугаар багийн төв Замын цуурай гэх газар согоо үхсэн гэх мэдээллийн дагуу очиж гадна  дотор үзлэг хийн дүгнэлт гарган Боржигин өв музейд шилжүүлсэн.

Сүмбэр сумын 2-р багийн иргэн О нь удаа дараа ил задгай хог шатаасан гэх гомдол мэдээллийн дагуу Зөрчлийн хэрэг нээн зөрчлийн тухай хуулийн 6.1-р зүйлийн 2-т заасны дагуу шийтгэл ногдуулан хялбаршуудсан журмаар шийдвэрлэсэн.

Эрүүл мэндийн бодлогын хүрээнд:

3 дугаар сарын 07-нд “Эрүүл мэндийн даатгалд иргэн бүрийг хамруулж,илрүүлж, оношилж, эмчилнэ” уриан дор зохион байгуулагдсан Эрүүл мэндийн байгууллагуудын удирдах ажилтны уулзалт зөвлөлгөөнд оролцлоо. Зөвлөлгөөнд эрүүл мэндийн харьяа байгууллагын төлөөлөл, сумдын Засаг дарга нар, эмийн холбоо, нийгмийн эрүүл мэндийн төв, Эрүүл мэндийн газар, аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч мэргэжилтэнгүүд  оролцож эрүүл мэндийн салбарын 2017 онд хийж гүйцэтгэсэн ажил, 2018 онд хэрэгжүүлэх зорилт арга хэмжээний тухай хэлэлцэж сумдын Засаг дарга нар ЭМГазар, ӨЭМТөвтэй хамтран ажиллах гэрээгээ байгууллаа.

2018 оны 03 дугаар сарын байдлаар амбулаторын нийт үзлэг -4698 байна. Үүнээс:

  • Эрэгтэй-1989
  • Эмэгтэй-2709
  • Артерын даралт, чихрийн шинжингийн эрт илрүүлгийн үзлэгт-131
  • Жирэмсний хяналтанд шинээр-54
  • Эхний 3 сартайд 51 эмэгтэй орсон байна.

ӨЭМТөвөөр үйлчлүүлж байгаа  иргэдэд “Бага насны хүүхдийг унаж гэмтэхээс сэргийлэх,түлэгдэлтээс сэргийлэх болон гэр ойр орчиндоо хэрхэн аюулгүй орчин бүрдүүлэх вэ” сэдвээр сурталчилгаа хийж, гарын авлагыг нийт 116 хүн тарааж ажилласан.

ӨЭМТөвийн их эмч О.Жавзандулам 5-р цэцэрлэгийн хүүхдүүдийн эцэг эхчүүдэд “Ахуйн ослоос хэрхэн урьдчилан сэргийлэх,осол гэмтлийн үед үзүүлэх анхан шатны тусламж” сэдвээр сургалт зохион байгуулж 27 эцэг эх хамрагдлаа.

ӨЭМТөвөөс гар хөл амны өвчин гарсан холбогдуулан “Хонгорхон” цэцэрлэгийн хүүхдүүдэд үзлэг хийж ариутгал халдваргүйтгэлийг хийж гүйцэтгэлээ.

Дэлхийн зөн олон улсын байгууллагаас зохион байгуулсан “Хамтдаа хөгжье” сургалт хэлэлцүүлэгт ОБГазар, БСГазар, ГБХЗГазар, ЦХэлтэс, ХХҮГазар зэрэг байгууллагын төлөөлөл   оролцож Сүмбэр сумын төвийн 3 багаас сонгогдсон 100 өрхийн талаар санал солилцон төлөвлөгөө гарган хамтран ажиллахаар боллоо.

Хөдөө аж ахуйн бодлогын хүрээнд:

Сүмбэр сумын  нутаг дэвсгэрийн хэмжээнд  үхсэн хорогдсон малын сэг зэм устгах ариутгал  халдваргүйтгэл хийх ажлын төсвийг гаргасан.

Мөн голомтын бүсэд оруулах өвсний  захиалгыг авч 210 боодол өвсийг оруулсан байна.

Статистикийн ХАА-1, ХАА-2, ХАА-3 мэдээг гаргаж  ХХААГазар, Цаг уурын газарт хүргүүлсэн.

Том малын зүй бус хорогдол:

Бүгд Тэмээ Адуу Үхэр хонь ямаа
Хорогдсон том мал бүгд 15958 3 487 982 5199 9287
Үүнээс:

өвчнөөр

52 0 0 52 0 0
Хорогдсон хээлтэгч 1236 0 74 142 581 439
Хорогдсон хээлтүүлэгч 172 0 2 4 44 122

 

Төлийн мэдээ

Бүгд Ингэ Гүү Үнээ Эм хонь Эм ямаа
Төллөсөн хээлтэгч 370 0 2 37 244 87
Гарсан төл 370 0 2 37 245 87
Хорогдсон төл 54 0 0 6 33 15
Бойжсон төл 317 0 2 31 212

 

2018 оны  өвөл бусад аймгийн нутагт  отроор 37 өрхийн 31938 мянган толгой мал өвөлжсөн. Үүнээс 3 сарын 5-ны байдлаар 11 өрхийн 5355 толгой мал буцаж нүүж ирсэн. Дээрхи  малчин өрхийг сумын нутаг дэвсгэрт нэвтрэн оруулахдаа харъяа малын эмч болон багийн Засаг дарга нар хяналт тавьж ажиллаж байна.

Отроос  буцаж  ирж  байгаа    малыг  оруулахдаа  зөвшөөрөгдсөн   координат  маршрутын  дагуу  оруулж байна.

Сум хөгжүүлэх сангийн зээлийн үлдэгдэлтэй 7 зээлдэгчийн материалыг ШШГА-нд хүргүүлэн гэрээ байгуулан ажиллаж байна.

Хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагааны хүрээнд:

2018 оны ОНХСангийн хөрөнгөөр хийгдэх ажлын даалгавар, техникийн тодорхойлолт, тендерийн баримт бичгийг боловсруулж тендер зарлахад бэлэн болоод байна.

Сүмбэр сумын 2019 оны ОНХСангийн хөрөнгөөр хийгдэх хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөр, арга хэмжээний саналыг 6 багийн хэмжээнд нийт 3878 өрхөөс авахаар саналын хуудсыг хэвлэн багуудад тараагаад байна.

Эрх зүйн сургалт, сурталчтилгааны хүрээнд:

2018 оны 03 дугаар сарын 02-ний өдөр Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн Тамгын газраас Сүмбэр сумаас “Шүүхийн иргэдийн төлөөлөгч”-өөр сонгогдсон иргэдэд “Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль”-иар сургалт зохион байгуулж төлөөлөгчөөр сонгогдсон 21 иргэн тус сургалтанд хамрагдлаа.

Газрын харилцаа:

2017 онд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчилж авсан  “Өехий” эгнээний 400 айлын экселийн бүртгэлийн файлыг тулгаж дуусгасан.

Лэнд менежер программд нийт 190 иргэний өргөдөлийг бүртгэж нэгж талбартай холбоход бэлэн болгоод байна.