2018 оны 2 дугаар сарын мэдээ, тайлан

Сүмбэр сумын Засаг даргын Тамгын Газрын 2018 оны 02 дугаар сарын                                             цаг  үеийн ажлын мэдээ

Төрийн бодлогын хүрээнд:

Билгийн тооллын ХҮII жарны “Тийн унжлагат” хэмээх “ШОРООН НОХОЙ” жилийн сар шинийн баярт зориулсан Нийтийн монгол бөхийн барилдааныг 2018 оны 02 сарын 10-ны өдөр Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газраас зохион байгууллаа. Барилдаанд нийт 28 бөх зодоглосоноос 1-р байранд ХХААГ-ын бөх Э.Түвшинзаяа, 2-р байранд 5-р багийн бөх Б.Батбуян, 3-р байранд ШШГГ-ын бөх Аззидъяа нар шалгаран өргөмжлөл мөнгөн шагналаар шагнууллаа.

       

Монгол улсын аварга малчнаар тодорсон 4 дүгээр багийн малчин М.Батсайхан, 6 дугаар багийн малчин Ш.Пүрэв нарт улсын их хурлын гишүүн Г.Мөнхцэцэг болон аймаг, сумын удирдлагууд хүндэтгэл үзүүлэн улсын аварга малчины цол тэмдэгийг гардууллаа.
Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн шагнал “Алтан унага”-ны эзнээр 6 дугаар багийн малчин Ганболдын Одсүрэн , “Алтан хурга”-ны эзнээр 4 дүгээр багийн малчин Цэндийн Гурвантамир нар тодорлоо.

            

Сар шинийн баярыг угтан Сүмбэр сумын 70-аас дээш настай ахмадуудад УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг болон аймаг орон нутгийн удирдлагууд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг зохион байгуулан нийт 295 ахмад настанд гарын бэлэг гардууллаа.

           

Сумын аварга малчны болзол хангасан 6-р багийн малчин С.Машлай, З.Жаргал, 5-р багийн малчин Д.Отгонсүрэн, Н.Мөнхбаатар, 4-р багийн малчин Д.Батмөнх, Ц.Алтанзул нарт Сумын ИТХ-ын дарга Т.Түмэнбаяр болон багийн Засаг дарга нар шагналыг гардуулж хүндэтгэл үзүүллээ.

                  

2018 оны 02 дугаар сарын 21-нд Сумын онцгой комисс хуралдаж гоц халдварт шүлхий өвчний талаар цаг үеийн мэдээлэл хийж онцгой комсиссын гишүүдэд хуваарийн дагуу хяналтын постууд болон голомтын бүсийн орчимд эргүүл, хяналт шалгалт явуулахыг үүрэг болголоо.

Мөн гадны аймаг, сумаас отроор өвөлжөөд орж ирж буй малчин өрхүүдэд хяналт тавих малд эрүүл мэндийн үзлэг шалгалтыг хийж байхыг харъяа багийн Засаг дарга нар малын эмч нарт үүрэг болголоо.

2018 оны 02 дугаар сарын 12,13-ны өдрүүдэд “Хүрийн дэв”ХХК-тай хамтран “Эко сүмбэр” хотхоны бөглөрсөн 3 худгийн бөглөрлийг гарган “Тохижилт Сүмбэр” ОНӨААТҮГазар, ШШГА-тай хамтран “Эко Сүмбэр” хотхоны хальж давсан бохирдлыг бүрэн цэвэрлэн хөрсний ариутгал халдваргүйжүүлэлт, эрүүл хөрсөөр хучих ажлыг хийж гүйцэтгэлээ.

Нийгмийн бодлогын хүрээнд:

“Оролцоод хөгжье” хөтөлбөрийн хүрээнд Баянхонгор аймгийн ЕБС-ийн 40 багш, ажилтан 1 дүгээр сургуулийн багш нартай уулзаж туршлага солилцлоо.

                

Дэлхийн Зөн олон улсын байгууллага Бор-Өндөр- 1 ОНХХ-с “Оролцоод хөгжье” хөтөлбөрийн хүрээнд хүүхдийг хэрхэн хөгжүүлэх аргын талаар сургалтыг Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын багш нар, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтнүүд, Сүмбэр сумын ЕБС-ийн 1, 2, 5-р сургуулийн нийт 20 багш, мэргэжилтнүүдэд  зохион байгууллаа.

Дэлхийн зөн олон улсын байгууллага Бор-Өндөр 1 ОНХХ-тэй хамтран амьдралын баталгаажих түвшинээс доогуур орлоготой 100 өрхийг сонгон амьдралд нь дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахаар болсон.

          

Аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт сумын хөгжих 55 өрхийн судалгааг гарган хүргүүлсэн.

2018 оны 02 дугаар сарын 2,3-нд Дорнод аймагт зохион байгуулагдсан “Тогтвортой хөгжил – Ерөнхий боловсрол” улсын хоёрдугаар зөвлөгөөнд 1,2,5-р сургуулийн 9 багш  оролцож  туршлага судаллаа.

          

Аймгийн “Залуус” телевизтэй хамтран сумын “Хамтарсан баг”-ийн үйл ажиллагааг олон нийтэд таниулан сурталчлах зорилгоор тогтмол нэвтрүүлэг бэлтгэн хүргэж байна.

2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Сүмбэр сумын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнийг зохион байгуулж он гарснаас хойш авч хэрэгжүүлж буй ажил, арга хэмжээний талаар ярилцаж үүрэг даалгавар өглөө. Тус зөвлөгөөнд Авилгатай тэмцэх газрын урьдчилан сэргийлэх зөвлөлийн тэргүүн Зандарьяа “Ил тод байдал”-ын талаар мэдээлэл хийж ажиллалаа.

              

1 дүгээр сургуулийн Монгол хэл, уран зохиолын заах аргын нэгдлээс  “ХҮРЭЛ ТУЛГА” яруу найргийн наадмыг бага, дунд, ахлах ангийн гэсэн ангилалаар амжилттай зохион байгуулж өндөрлөлөө.

Уг ажлын үр дүнд сурагчдын эх хэлний боловсролын чанар, хүртээмж, эх хэлээрээ зөв сайхан ярьж хөгжих, эх хэлээрээ шүлэг зохиох чадварууд нэмэгдсэн.

Байгаль орчны бодлогын хүрээнд:

Малын гоц халдварт шүлхий өвчин гарсантай  холбогдуулан Сүмбэр сумын Засаг даргы А/89 тоот захирамжийн хүрээнд “Сэг зэм устгах ажлын хэсэг” байгуулан сумын хэмжээнд сэг зэм цуглуулах ажлыг Мал эмнэлэг үржлийн тасагтай хамтран 2018 оны 01 сарын 26-ны өдрөөс эхлэн 3 өдрийн хугацаанд зохион байгуулан нийт 39 зээрийн сэг зэмийг тээвэрлэн ариутгал халдваргүйтгэл, устгалын ажлыг хийж гүйцэтгэсэн.

                  

2018 оны 01 сарын 25-ны өдөр Сүмбэр сумын Засаг даргын тамгын газраас ан амьтныг хамгаалах зорилгоор Чойр ууланд биотехникийн арга хэмжээ авч ажиллалаа. Байгаль орчин аялал жуулчлалын газар, Байгаль хамгаалах иргэдийн нөхөрлөлийн гишүүдтэй хамтран 6 цэгт 70 боодол өвс, 600 кг хужир тавьлаа.

Мөн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Чойрын богд уул, Хээнцийд 6 цэгт 50 боодол өвсийг БОАЖГ, Уулзварын нөхөрлөл, ШШГА-тай хамтран тавьлаа.

                    

Эрүүл мэндийн бодлогын хүрээнд:

 ЭМГазар, ӨЭМТөвийн удирдлага эмч мэргэжилтнүүдийг хүлээн авч уулзан сумын үндсэн чиглэлд тусгагдсан эрүүл мэндийн салбарт тавигдсан төсөв хөрөнгийг хэрэгжүүлэх, эрүүл мэндийн талаар авч хэрэгжүүлэх бодлогын хүрээнд  цаашид хамтран ажиллах,  санал солилцох уулзалт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

       

Сумын  хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг худалдаа,  нийтийн хоолны үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчдийн нэгдсэн бүртгэл судалгаа, хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийн мэдээг гаргаж ХХААГазарт хүргүүлсэн.

Мах, махан бүтээгдэхүүний худалдаа эрхэлж буй Балдан засаг, Өгөөж хүнсний зах дээр сүү,  махны худалдаа эрхлэгч 22 иргэний махны гарал үүсэл, эрүүл ахуйн байдалд хяналт тавьж 4 иргэний мах махан бүтээгдэхүүнийг Мал эмнэлэг ариун цэврийн лабороторийн шинжилгээнд хамрууллаа. Мөн малын гоц халдварт шүлхий өвчний тухай зөвлөмж, гарын авлага өгч ажиллалаа.

                   

Өрхийн эрүүл мэндийн төвөөс сар шинийн баярыг угтан өөрийн харъяаллын 4 ахмад настанд гарын бэлэг гардууллаа.

          

Шүлхий өвчин гарсантай холбогдуулан ӨЭМТөвийн их эмч, Аймгийн эрүүл мэндийн газартай хамтран шүлхий өвчний голомтын постуудаар эргэлт хийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүллээ.

                      

ӨЭМТөвөөс “Осол гэмтлээс сэргийлье аян”-ы хүрээнд 2-р сургуулийн ахлах ангийн сурагчдад “Осол гэмтлээс хэрхэн сэргийлэх вэ”, “Анхны тусламж хэрхэн үзүүлэх” талаар сургалт зохион байгууллаа.

         

Хөдөө аж ахуйн бодлогын хүрээнд:

2018 оны 02 дугаар сарын 15-нд Сумын Засаг даргын А/32 тоот захирамжын дагуу устгалын ажлын хэсэг томилогдон 4-р багийн малчин О,Д, Ө нарын 3 өрхийн 36 үхрийг устгалд оруулж ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг зохих журмын дагуу хийж гүйцэтгэсэн.

                      

2 дугаар сарын 18ны өдөр төвийн багийн нутаг дэвсгэрт байгаа шинээр гарсан болон  тарилга хийгдээгүй 3 өрхийн   8 үхрийг шүлхий өвчнөөс сэргийлэх  тарилганд хамруулсан .

2018 оны хавар шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх  тарилганд  хамрагдах болон  эрсдэл өндөртөй нутагт байгаа  өрх болон малын судалгааг гаргаж ХХААГ–т хүргүүлсэн.

2 дугаар сарын 18-ны өдөр төвийн багийн нутаг дэвсгэрт байгаа шинээр гарсан болон  тарилга хийгдээгүй 3 өрхийн   8 үхрийг шүлхий өвчнөөс сэргийлэх  тарилганд хамруулсан .

2018 оны хавар шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх  тарилганд  хамрагдах болон  эрсдэл өндөртөй нутагт байгаа  өрх болон малын судалгааг гаргаж ХХААГ–т хүргүүлсэн.

Сумын хэмжээнд 55 өрхийн 6588 толгой эрлийз малын судалгааг  гаргаж ХХААГ-т хүргүүлсэн.

Монгол улсын “Шилдэг малчин эмэгтэй” шалгаруулах болзолд 5 дугаар багийн малчин  эмэгтэй Ш.Эрдэнэсувдын тодорхойлолтыг гарган аймгийн ХХААГ-т хүргүүлсэн байна .

Мөн аймгийн ХХААГ–ын Мал эмнэлгийн албанд  сумын МЭҮТасгийн үндсэн хөрөнгийн болон боловсон хүчний судалгааг гарган хүргүүлсэн .

Сум хөгжүүлэх сангаас зээл аваад зээлээ хугацаанд нь төлөхгүй байгаа 8 зээлдэгчийн материалыг ШШГА-д хүргүүлсэн.

2017 оны ноосны урамшуулал олгохтой холбогдуулан 212 малчин өрхийн банкны мэдээллийг баталгаажуулан аймгийн ХХААГ-т хүргүүлсэн.

Хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагааны хүрээнд:

2018 оны “Орон нутгийн хөгжлийн сан”-ийн хөрөнгөөр 61,0 сая төгрөгний 4-н нэр төрлийн бараа тоног төхөөрөмж, 130,0 сая төгрөгний 2 их засварын ажлын худалдан авалтыг  төлөвлөн төлөвлөгөөг батлуулсан.

            2018 оны “Орон нутгийн хөгжлийн сан”-гийн хөрөнгөөр 3 хөтөлбөр, 3 арга хэмжээг санхүүжүүлэхээр төлөвлөгөөг батлан ажиллаж байна.

            2019 оны “Орон нутгийн хөгжлийн сан”-ийн төлөвлөлтийн ажил эхэлсэнтэй холбогдуулан сумын нийт өрхөөс  цаасан саналын хуудсаар саналыг авах ажлыг  эхлүүлээд байна.

Дотоод сургалтын хүрээнд:

2018 оны 02 дугаар сарын 08-нд аймгийн ХШҮДАХ, Тогтвортой амьжиргаа-3 төсөл, Сүмбэр сумын Хөрөнгө оруулалт, эдийн засаг төлөвлөлт, худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн хамтран “ОНХСангийн төлөвлөлт, хяналт шалгалт үнэлгээ” сэдвээр сумын Иргэдийн Хөлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид болон багийн иргэдийн нийтийн хурлын дарга нарт сургалт зохион байгууллаа.

              

Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсээс “Нийгмийн даатгалын хуулийн шинэчлэлт, ач холбогдол” сэдвээр байгууллагын 18 албан хаагчдад дотоод сургалт зохион байгууллаа. Сургалтаар нийгмийн даатгалын тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтийн талаар танилцуулж албан хаагчдын асуултанд хариулт өгч ажиллалаа.