Сүмбэр сумын Засаг даргын Тамгын Газрын 01 дүгээр сарын цаг  үеийн ажлын мэдээ

Сүмбэр сумын Засаг даргын Тамгын Газрын 01 дүгээр сарын цаг  үеийн ажлын мэдээ

Төрийн бодлогын хүрээнд:

Говьсүмбэр аймгийн Онцгой комиссын өвөлжилт хүндэрсэн сум, багийн малчдад аймаг, сумдын аюулгүйн нөөцийн өвсийг хямдруулан олгох шийдвэр гарсантай холбогдуулан 2017 оны 12 дугаар сарын 29, 30, 2018 оны 1-р сарын 4-ны өдрүүдэд өвөлжилт хүндэрсэн багийн малчдад аюулгүйн нөөцийн өвсийг хямдруулан олгох ажлыг зохион байгуулж 6-р багийн 101 малчин өрхөд  2860 боодол өвс, 102 шуудай тэжээл, 5-р багийн 46 малчин өрхөд 1500 боодол өвсийг  хөнгөлөлттэй үнээр борлууллаа.

Мөн сумын Засаг дарга малчидтай уулзаж өвөлжилт, цаг үеийн асуудлаар санал бодлыг сонслоо.

           

2018 оны 01 дүгээр сарын 08-нд 5 дугаар багийн нутаг “Мухарын ам”-д шүлхий өвчин гарсантай холбогдуулан тус бүс нутагт  21 хоногийн хугацаатай хязгаарлалтын дэглэм тогтоох тухай сумын Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 09-ны өдрийн А\04 болон А\05 тоот захирамж гарган Ханан, Цоорхойн постыг тус бүр 4 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулан сумын нутаг дэвсгэр дээрх хүн, мал, тээврийн хөдөлгөөнд хязгаарлалтын дэглэм тогтоосон.  Шүлхий өвчний тархалт нэмэгдсэнтэй холбогдуулан 4-р багийн нутаг Мөнгөн хонхорт шинээр пост байгуулан сумын хэмжээнд нийт 4 пост эргүүл шалгалт, тээврийн хэрэгслийн  хөдөлгөөнд хяналт тавьж ажиллаж байна.

Сумын ЗДТГ-ын 25 албан хаагч хөдөөгийн 3 пост, гарамын пост, сумын онцгой штаб дээр батлагдсан хувиарын дагуу ээлжээр хариуцлагатай жижүүр, эргүүлийн үүргийг гүйцэтгэж байна.

2018 оны 01 дүгээр сарын 08-аас 19-ний өдрүүдэд сумын хэмжээнд цэргийн шинэчилсэн тоо бүртгэлийн ажлыг зохион байгуулж  цэргийн насны 18-55 насны нийт 3146 иргэнээс 2105 иргэн буюу 67 хувь нь хамрагдав.

      

Сүмбэр сумын ЗДТГ-аас 2018 оны 01 дүгээр сарын 23, 24-ний өдрүүдэд сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг архи тамхины тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгжүүдийн камерын ажиллагааны хэвийн байдалд хяналт тавьж аймгийн МХГ-аас зохион байгуулж буй “Хуулиа мөрдье 21” аян, Прокурорын албан мэдэгдлийн хүрээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай зөвлөгөө өгч архины хор хөнөөлийн талаар анхааруулга, зөвлөмж бүхий зурагт хуудсыг аж ахуй нэгжүүдийн хуулийн буланд байршуулж ажиллалаа.

Нийгмийн бодлогын хүрээнд:

Сумын гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх “Хамтарсан баг”-ийн  2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулан  ДЗОУБ-д хүргүүлж 2018 онд  хамтран ажиллахаар болсон.

Сумын хамтарсан баг 2 удаа хуралдаж 1 дүгээр багийн иргэн М-ийн өргөдлийг хэлэлцэн холбон зуучлах үйлчилгээнд хамруулсан. Хамтарсан багийн ажиллах журмын дагуу “Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ”-г 2 иргэн дээр хийн холбон зуучлах үйлчилгээ үзүүлсэн. Эрсдлийн түвшин өндөр 5 хүүхдийн үнэлгээ хийн кэйс үүсгэн ажиллаж байна.

             

Байгаль орчны бодлогын хүрээнд:

2018 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 4-р багийн нутаг Тэрэгтэд 2 зээр үхсэн байна гэсэн иргэдийн мэдээллийн дагуу очиж устгал хийн ариутгасан.

2018 оны 01 дүгээр сарын 23-нд Ханангийн эгнээнд орж ирсэн 1 зээр болон Тэрэгтэд үхсэн 1 зээрийг аймгийн ХХААГ-тай хамтран устгал хийж ариутгасан.

01 сарын 19-нд Тусгай хамгаалалтай Чойрын богд ууланд  2 аргаль үхсэн гэсэн дуудлагаар БОАЖГазартай хамтран үзлэг шинжилгээг хийсэн ба  өвчний шинж тэмдэг илрээгүй.

2018 оны 01 дүгээр сарын  04, 18-ний өдрүүдэд  сумын мал эмнэлэг үржлийн тасаг, байгаль хамгаалагч  С.Түмэндэлгэртэй хамтран  цагаан зээрийн тархалтын байдалд тандалт хийн үхсэн 54 зээрийн сэг зэм байгаа судалгааг гаргасан. Мөн цагаан зээр ихээр орж гардаг төмөр замын гарам, нүхэн гарцын хаалт хамгаалалтыг бэхэлж хаасан.

Хөдөө аж ахуйн хүрээнд:

“Инвест Ко-оп Монгол” төслийн газартай 2018  онд  хамтран ажиллах төлөвлөгөөг боловсруулан төслийн газарт хүргүүлсэн.

“Монгол  улсын аварга малчин”, “Саальчин” шагналд уламжлуулахаар 4 малчны  тодорхойлолтыг  аймгийн ХХААГ-т хүргүүлсэн.

352 өрхийн 2001 ширхэг арьс ширний падааныг шивж программд оруулсан.

2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр тус сумын 4 дүгээр багийн нутаг “Мөнгөн хонхор”-т өвөлжиж байгаа Булган аймгийн харьяат Алтанхуягийн сууринд шүлхий өвчний шинж тэмдэг илэрсэнтэй холбогдуулан  аймгийн ХХААГ-ын малын эмч нар үзлэг хийж, дээжийг улсын төв лаборторит явуулсан.

2018 оны 01-р сарын 19-нд улсын мал эмнэлэг ариун цэврийн лабароторийн шинжилгээгээр 4-р багийн малчин  Г-ийн  суурьт шүлхий өвчин илэрсэн 11 үхрийг ОБГазар, ХХААГазар, Мал эмнэлгийн алба, Тохижилт Сүмбэр ОНӨААТҮГазартай хамтран устгаж ариутгал халдваргүйжүүлэлтийг хийж гүйцэтгэсэн.

01 дүгээр сарын 25-ны байдлаар сумын хэмжээнд шүлхий өвчин илэрсэн 188 үхрийг устгалд оруулаад байна.

Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, голомтын болон хязгаарлалтын дэглэм тогтоосон газар нутгаар малын шилжилт хөдөлгөөн хийхгүй байх талаар малчид, иргэдэд хандсан мессежийг 2 удаа явуулж урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсан.

Иргэдээс ирүүлсэн мэдээллийн дагуу 1-р багийн нутагт  үхсэн үхэрт шинжилгээ хийж Тохижилт сүмбэр ОНӨААТҮГ-т мэдэгдэж ачуулсан.

2018 оны 01 сарын 22-нд сумын Засаг даргын зөвлөлийн хурлаар “Аймгийн аварга малчин”-ы шагналд уламжлахаар 5 малчны тодорхойлолтыг хэлэлцэн ХХААГ-т хүргүүлсэн.

Газар зохион байгуулалтын хүрээнд:

2018 оны газар зохион байгуулалтын нэгдсэн төлөвлөгөөний дагуу улсын чанартай авто замын дагуух газар  0,07 га газрыг иргэнд өмчлүүлэхээр Сүмбэр сумын 504 иргэний өргөдөл материалыг хүлээн авч аймгийн ГХБХБГ-т хүргүүлээд байна.