СЭГ ЗЭМИЙН УСГАХ АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Сүмбэр сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байгаа хорогдсон малын сэг зэмийг устгах ажлыг 2018оны 03 дугаар сарын 21-25 ны өдрүүдэд зохион байгууллаа . Энэ ажилд хамтран ажилласан Тохижилт -Сүмбэр ОНӨААТҮГ , Ус-ду ОНӨҮГ , ОБГ , мөн орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа Хэрлэн энерго , ЭМ-СИ -ТИ , АДИЛ -ОЧ ХХК зэрэг аж ахуйн нэгж байгууллагын хамт олондоо Сүмбэр сумын ЗДТГ -ын нэрийн өмнөөс талархалаа илэрхийлье . Нийт хорогдсон малын 70 гаруй % буюу 13800 гаруй толгой малыг устгалд хамрууллаа

“ХАЙРЛАГДСАН ХҮҮХЭД – ХАМГААЛАГДСАН ХҮҮХЭД” АЯН

АЙМГИЙН ГЭР БҮЛ ХҮҮХЭД,ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР, ДЭЛХИЙН ЗӨН ОУБ БОР-ӨНДӨР 1 ОНХХ, СҮМБЭР СУМЫН ХАМТАРСАН БАГ “ХАЙРЛАГДСАН ХҮҮХЭД – ХАМГААЛАГДСАН ХҮҮХЭД” АЯНЫ НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ 2018 ОНЫ 3 ДУГААР САРЫН 12-НЫ ӨДРИЙН 15 ЦАГТ БОРЖИГИН ЧУУЛГАД ЗОХИОН БАЙГУУЛЛАА.НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД АЙМГИЙН ГЭР БҮЛ ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗРЫН ДАРГА Ц.ОЮУНБИЛЭГ, ДЭЛХИЙН ЗӨН ОУБ БОР-ӨНДӨР 1 ОНХХ МЕНЕЖЕР Д.ОЮУНТУУЛ, АЙМГИЙН НИЙГМИЙН БОДЛОГЫН ХЭЛТСИЙН ДАРГА С.УРАНЦЭЦЭГ, АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗРЫН ДАРГА Ц.МӨНХ-ОД, ЦАГДААГИЙН ХЭЛТСИЙН АХМАД Э.БАТБОЛД, АЙМГИЙН ТӨРИЙН ЗАХИРГАА УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН ДАРГА н.АНХБАЯР НАР УРИЛГААР ОРОЛЦСОН БӨГӨӨД НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХҮРЭЛЦЭН ИРСЭН АЛБАН ХААГЧ НАРТАА ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ.ХҮҮХДИЙН САЙН САЙХНЫ ТӨЛӨӨ ХИЙЖ БУЙ БИДНИЙ ХАМТЫН АЖИЛЛАГАА УЛАМ БЭХЖИХ БОЛТУГАЙ.ТА БҮХЭНДЭЭ АЖЛЫН АМЖИЛТ ХҮСЬЕ.

 

Сүмбэр сумын 2018 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөө

Сүмбэр сумын 2018 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөө
ТШ-ын код ТШ-ын нэр Төрөл Төсөвт өртөг ХАА-ны журам, аргачлал Ү/Х байгуулах ТШ зарлах Гэрээ байгуулах Гэрээ дуусгах
ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГҮЙЦЭТГЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ – ХОСОЛМОЛ ҮНЭЛГЭЭНИЙ ХЯЛБАРШУУЛСАН БУЮУ БАГА ҮНИЙН АРГА
1. ГСАССЗДТГ/

201812003

2018 оны хөрөнгө оруулалтын ажлын зураг төсөвийн ажил Зөвлөх үйлчилгээ 5,000,000 БҮА 18-03-05 18-07-02 18-08-10 18-09-10
НЭЭЛТТЭЙ ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЖУРАМ
2. ГСАССЗДТГ/

201812005

Нийтийн эзэмшлийн орон сууны дээвэр, фасад засварын ажил Ажил 120,000,000 НТШ 18-03-05 18-03-15 18-04-25 18-07-31
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ОНЦГОЙ ЖУРАМ – ХАРЬЦУУЛАЛТЫН АРГА
3. ГСАССЗДТГ/

201812001

Ерөнхий боловсролын сургуулийн тохижилтын ажил /Ширээ сандал нийлүүлэх/ Бараа 36,000,000 ХА 18-03-05 18-03-12 18-03-29 18-05-28
ШУУД ХУДАЛДАН АВАЛТ
4. ГСАССЗДТГ/

201812002

өрхийн эмнэлэгт тоног төхөөрөмж худалдан авах Бараа 10,000,000 ШХА 18-03-05 18-04-02 18-04-18 18-05-18
5. ГСАССЗДТГ/

201812006

Сумын төвийн зөөврийн усанд ухаалаг систем суурилуулах ажил Ажил 10,000,000 ШХА 18-03-05 18-03-09 18-03-23 18-04-27
6. ГСАССЗДТГ/

201812004

Цэцэрлэгүүдын зөөлөн эдлэл шинэчлэх Бараа 10,000,000 ШХА 18-03-05 18-03-09 18-03-24 18-04-28

Эко орчин- Эрүүл амьдрал, Миний гэр- Манай байр

03.15 sumber sum shtork

Сүмбэр сумын 2017 оны үйл ажиллагааны танилцуулга

2017-үйл-ажиллагааны-танилцуулга

Сүмбэр сумын ЗДТГ-ын 03 дугаар сарын эхний 14 хоногийн ажлын мэдээ

Сүмбэр сумын ЗДТГ-ын 03 дугаар сарын эхний 14 хоногийн ажлын мэдээ

 Төрийн бодлогын хүрээнд:

  • 2018 оны 03 дугаар сарын 06-ний өдөр Сүмбэр Иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн ээлжит 2-р хурал хуралдаж
  1. “Алдарт эх” одонгоор шагнагдах эхчүүдийн тухай
  2. Сумын ОНХСангийн 2017 оны хүүгийн орлогыг зарцуулах зөвшөөрөл олгох тухай асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ.

Нийгмийн бодлогын хүрээнд:

Сүмбэр сум хамтарсан багийн 2018 оны 02 дугаар сарын 13 өдрийн хурлаас гарсан шийдвэрийн дагуу Улаанбаатар хотод 2017 оноос хойш сургууль завсардаад байсан 2 дугаар багийн иргэн “М”-г сургуульд нь буцаан оруулж, хувцас хичээлийн хэрэглэлийг авч өгөх ажлыг сумын “Хамтарсан баг”-ийн гишүүд 2018 оны 2 дугаар сарын 27,28 өдрүүдэд зохион байгуулж ажиллалаа.

Сумын онцгой коммис сумын ЗДТГ-аас гаргасан уриалгыг дэмжиж малын гоц халдварт шүлхий өвчний үед хяналтын цэгүүдэд ажиллаж байгаа төрийн албан хаагчдад зориулан

  • Ус-Ду ОНӨҮГазар- 100 л шатахуун, 15 тн нүүрс, 10 шуудай тэжээл
  • Төмөр замын “Ахмадын хороо” 41 төрлийн хүнсний болон бараа материал
  • 5-р сургууль 100 мян.төг шатахууны талон
  • Байгаль орчин аялал жуулчлалын газар- 90 мян.төг
  • Аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газар- Хоол хүнсний материал
  • НИК ХХК- 50 мян.төг шатахууны талон
  • 2 дугаар сургууль- 150 мян.төг шатахууны талон
  • 2-р цэцэрлэг- 115 мян.төг
  • ХГБЗХГазар- 50 мян.төг
  • Статистикийн хэлтэс- 30 мян.төг шатахууны талон
  • Политехник коллеж техник болон шатахуун
  • 4-р багийн малчин Очирын Энхбаатар- Хонь зэрэг хоол хүнс, эд материалын дэмжлэг үзүүлж хамтран ажиллалаа.

 

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд, хууль зүй дотоод хэргийн сайдын 2017 оны хамтарсан А/178 дугаар тушаалын дагуу “Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээг” 1 иргэнд хийн эрсдлийн түвшинг тогтоон ажилласан.

Байгаль орчны бодлогын хүрээнд:

2018 оныи 03 дугаар сарын 01-ны өдөр БОАЖГ, мал эмнэлэгийн эмч нартай хамтран 6 дугаар багийн төв Замын цуурай гэх газар согоо үхсэн гэх мэдээллийн дагуу очиж гадна  дотор үзлэг хийн дүгнэлт гарган Боржигин өв музейд шилжүүлсэн.

Сүмбэр сумын 2-р багийн иргэн О нь удаа дараа ил задгай хог шатаасан гэх гомдол мэдээллийн дагуу Зөрчлийн хэрэг нээн зөрчлийн тухай хуулийн 6.1-р зүйлийн 2-т заасны дагуу шийтгэл ногдуулан хялбаршуудсан журмаар шийдвэрлэсэн.

Эрүүл мэндийн бодлогын хүрээнд:

3 дугаар сарын 07-нд “Эрүүл мэндийн даатгалд иргэн бүрийг хамруулж,илрүүлж, оношилж, эмчилнэ” уриан дор зохион байгуулагдсан Эрүүл мэндийн байгууллагуудын удирдах ажилтны уулзалт зөвлөлгөөнд оролцлоо. Зөвлөлгөөнд эрүүл мэндийн харьяа байгууллагын төлөөлөл, сумдын Засаг дарга нар, эмийн холбоо, нийгмийн эрүүл мэндийн төв, Эрүүл мэндийн газар, аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч мэргэжилтэнгүүд  оролцож эрүүл мэндийн салбарын 2017 онд хийж гүйцэтгэсэн ажил, 2018 онд хэрэгжүүлэх зорилт арга хэмжээний тухай хэлэлцэж сумдын Засаг дарга нар ЭМГазар, ӨЭМТөвтэй хамтран ажиллах гэрээгээ байгууллаа.

2018 оны 03 дугаар сарын байдлаар амбулаторын нийт үзлэг -4698 байна. Үүнээс:

  • Эрэгтэй-1989
  • Эмэгтэй-2709
  • Артерын даралт, чихрийн шинжингийн эрт илрүүлгийн үзлэгт-131
  • Жирэмсний хяналтанд шинээр-54
  • Эхний 3 сартайд 51 эмэгтэй орсон байна.

ӨЭМТөвөөр үйлчлүүлж байгаа  иргэдэд “Бага насны хүүхдийг унаж гэмтэхээс сэргийлэх,түлэгдэлтээс сэргийлэх болон гэр ойр орчиндоо хэрхэн аюулгүй орчин бүрдүүлэх вэ” сэдвээр сурталчилгаа хийж, гарын авлагыг нийт 116 хүн тарааж ажилласан.

ӨЭМТөвийн их эмч О.Жавзандулам 5-р цэцэрлэгийн хүүхдүүдийн эцэг эхчүүдэд “Ахуйн ослоос хэрхэн урьдчилан сэргийлэх,осол гэмтлийн үед үзүүлэх анхан шатны тусламж” сэдвээр сургалт зохион байгуулж 27 эцэг эх хамрагдлаа.

ӨЭМТөвөөс гар хөл амны өвчин гарсан холбогдуулан “Хонгорхон” цэцэрлэгийн хүүхдүүдэд үзлэг хийж ариутгал халдваргүйтгэлийг хийж гүйцэтгэлээ.

Дэлхийн зөн олон улсын байгууллагаас зохион байгуулсан “Хамтдаа хөгжье” сургалт хэлэлцүүлэгт ОБГазар, БСГазар, ГБХЗГазар, ЦХэлтэс, ХХҮГазар зэрэг байгууллагын төлөөлөл   оролцож Сүмбэр сумын төвийн 3 багаас сонгогдсон 100 өрхийн талаар санал солилцон төлөвлөгөө гарган хамтран ажиллахаар боллоо.

Хөдөө аж ахуйн бодлогын хүрээнд:

Сүмбэр сумын  нутаг дэвсгэрийн хэмжээнд  үхсэн хорогдсон малын сэг зэм устгах ариутгал  халдваргүйтгэл хийх ажлын төсвийг гаргасан.

Мөн голомтын бүсэд оруулах өвсний  захиалгыг авч 210 боодол өвсийг оруулсан байна.

Статистикийн ХАА-1, ХАА-2, ХАА-3 мэдээг гаргаж  ХХААГазар, Цаг уурын газарт хүргүүлсэн.

Том малын зүй бус хорогдол:

Бүгд Тэмээ Адуу Үхэр хонь ямаа
Хорогдсон том мал бүгд 15958 3 487 982 5199 9287
Үүнээс:

өвчнөөр

52 0 0 52 0 0
Хорогдсон хээлтэгч 1236 0 74 142 581 439
Хорогдсон хээлтүүлэгч 172 0 2 4 44 122

 

Төлийн мэдээ

Бүгд Ингэ Гүү Үнээ Эм хонь Эм ямаа
Төллөсөн хээлтэгч 370 0 2 37 244 87
Гарсан төл 370 0 2 37 245 87
Хорогдсон төл 54 0 0 6 33 15
Бойжсон төл 317 0 2 31 212

 

2018 оны  өвөл бусад аймгийн нутагт  отроор 37 өрхийн 31938 мянган толгой мал өвөлжсөн. Үүнээс 3 сарын 5-ны байдлаар 11 өрхийн 5355 толгой мал буцаж нүүж ирсэн. Дээрхи  малчин өрхийг сумын нутаг дэвсгэрт нэвтрэн оруулахдаа харъяа малын эмч болон багийн Засаг дарга нар хяналт тавьж ажиллаж байна.

Отроос  буцаж  ирж  байгаа    малыг  оруулахдаа  зөвшөөрөгдсөн   координат  маршрутын  дагуу  оруулж байна.

Сум хөгжүүлэх сангийн зээлийн үлдэгдэлтэй 7 зээлдэгчийн материалыг ШШГА-нд хүргүүлэн гэрээ байгуулан ажиллаж байна.

Хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагааны хүрээнд:

2018 оны ОНХСангийн хөрөнгөөр хийгдэх ажлын даалгавар, техникийн тодорхойлолт, тендерийн баримт бичгийг боловсруулж тендер зарлахад бэлэн болоод байна.

Сүмбэр сумын 2019 оны ОНХСангийн хөрөнгөөр хийгдэх хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөр, арга хэмжээний саналыг 6 багийн хэмжээнд нийт 3878 өрхөөс авахаар саналын хуудсыг хэвлэн багуудад тараагаад байна.

Эрх зүйн сургалт, сурталчтилгааны хүрээнд:

2018 оны 03 дугаар сарын 02-ний өдөр Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн Тамгын газраас Сүмбэр сумаас “Шүүхийн иргэдийн төлөөлөгч”-өөр сонгогдсон иргэдэд “Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль”-иар сургалт зохион байгуулж төлөөлөгчөөр сонгогдсон 21 иргэн тус сургалтанд хамрагдлаа.

Газрын харилцаа:

2017 онд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчилж авсан  “Өехий” эгнээний 400 айлын экселийн бүртгэлийн файлыг тулгаж дуусгасан.

Лэнд менежер программд нийт 190 иргэний өргөдөлийг бүртгэж нэгж талбартай холбоход бэлэн болгоод байна.