ӨВӨЛЖИЛТ ХҮНДЭРСЭН МАЛЧДАД НӨӨЦИЙН ӨВСИЙГ 50 ХУВЬ ХЯМДРУУЛАН ОЛГОЖ БАЙНА.

Говьсүмбэр аймгийн Онцгой комисс өвөлжилт хүндэрсэн сум, багийн малчдад аймаг, сумдын аюулгүйн нөөцийн өвсийг 50 хувь хямдруулан олгох шийдвэрийг гаргасан байна.
Сумын Засаг дарга П.Амарсайхан байгаль цаг агаарын хүндрэл бэрхшээлээс шалтгаалан өвөлжилт хүндэрсэн малчдад аюулгүйн нөөцийн өвсийг хямдруулан олгож байгаа ажлын явцыг үзэж өвс авч буй малчидтай уулзаж өвөлжилт, цаг үеийн асуудлаар санал бодлыг сонслоо.
Өвөлжилт хүндэрсэн багийн малчид багийн Засаг даргадаа хүсэлтээ өгч аймаг болон сумын аюулгүйн нөөцөөс өвсөө авч байгаа юм байна.