СҮМБЭР СУМЫН 2 ДУГААР БАГИЙН АЙЛ ӨРХИЙГ ХОГ ХАЯГДЛАА АНГИЛАН ЯЛГАХ ХОГИЙН САВААР ХАНГАХ

“СҮМБЭР СУМЫН 2 ДУГААР БАГИЙН АЙЛ ӨРХИЙГ ХОГ ХАЯГДЛАА АНГИЛАН ЯЛГАХ ХОГИЙН САВААР ХАНГАХ” ажил нь  иргэдийн тав тухтай амьдрах орчинг бүрдүүлэх, хог хаягдлаа ангилан ялгах зорилгоор Төрийн  болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу харьцуулалтын аргаар “Оч хийц” ХХК-тай  2017 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 50000000 төгрөгөөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Нийт 125 ширхэг хог ангилан ялгах хогийн савыг Ханан1-2, Баянбулаг, Уулзварын эгнээнүүдэд байршуулсан. 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн  2017/23 дугаар актаар улсын комисс хүлээн авсан.