СУМЫН ТӨВИЙН УСАН САНГ ЗАСВАРЛАХ, ШИНЭЭР БАРИХ АЖИЛ

“СУМЫН ТӨВИЙН УСАН САНГ ЗАСВАРЛАХ, ШИНЭЭР БАРИХ АЖИЛ” нь  иргэдийн тав тухтай амьдрах орчинг бүрдүүлэх зорилгоор Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу харьцуулалтын аргаар “Энхжихформат” ХХК-тай  2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 40000000 төгрөгөөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Малчины хорооллын гүний худгийн засварын ажил, Ханангийн эгнээний болон Баянбулгийн эгнээний усан санг буулгаж шинээр барьж ухаалаг картын систем суурьлуулж 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн  2017/25 дугаар актаар улсын комисс хүлээн авсан.