АЙМГИЙН ТӨВИЙН ХОГИЙН ЦЭГИЙГ ХАШААЖУУЛАХ

“АЙМГИЙН ТӨВИЙН ХОГИЙН ЦЭГИЙГ ХАШААЖУУЛАХ” ажил нь  иргэдийн тав тухтай амьдрах орчинг бүрдүүлэх, хог хаягдал хаших, ландфил технолгийг тогтмолжуулах зорилгоор Төрийн  болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу харьцуулалтын аргаар “Суварган говь” ХХК-тай  2017 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 50000000 төгрөгөөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Нийт 770 метрийн урттай 4 метрийн өндөртэй хашаа барьж 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн  2017/24 дугаар актаар улсын комисс хүлээн авсан.