АЙЛ ӨРХ ГУДАМЖ ТАЛБАЙН ХАЯГЖУУЛАЛТЫН АЖИЛ

“АЙЛ ӨРХ ГУДАМЖ ТАЛБАЙН ХАЯГЖУУЛАЛТЫН АЖИЛ” нь  хаягжуулалтын тухай хууль болон хаягийн нэгдсэн мэдээллийн сан үүсгэх түүнийг хэрэгжүүлэх зорилгоор Төрийн  болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу харьцуулалтын аргаар “Өгөөмөрөн шанд” ХХК-тай  2017 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 80000000 төгрөгөөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн  2017/23  дугаар актаар улсын комисс хүлээн авсан.