ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ЗӨВЛӨМЖ

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ, ДОТООД АУДИТЫН ХЭЛТЭС

ЗӨВЛӨМЖ

СҮМБЭР СУМЫН ЗДТГ-ЫН 2016 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ ХИЙСЭН ТУХАЙ

 

2017 оны 01 сарын 06                                                                                                     Чойр хот

 

Монгол Улсын Засгийн газрын 2013 оны “Журам батлах тухай” 322 дугаар тогтоолоор батлагдсан “Захиргааны байгууллагын хяналт-шинжилгээ, үнэлгээний нийтлэг журам”, аймгийн Засаг даргын 2014 оны “Журам батлах тухай” А/175 дугаар захирамжийг хэрэгжүүлэх хүрээнд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 12 сарын 05-ны өдөр баталсан “Аймгийн ЗДТГ-ын ажлын хэсэг сумдын Засаг дарга, ЗДТГазар, агентлагуудын 2016 оны жилийн эцсийн үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, үр дүнг үнэлэх ажлын удирдамж”- ийн дагуу хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, зөвлөмжийг боловсрууллаа. Хяналт- шинжилгээ, үнэлгээ хийх ажлын хэсгийн бүрэлдэхүүнд аймгийн ЗДТГ-ын ХОХБТХ- ийн дарга Т.Бат-Эрдэнэ, СТСХ-ийн дарга Л.Одонтуяа, НБХ-ийн дарга С.Уранцэцэг, ХШҮДАХ-ийн дарга Х.Буянбаяр, ХШҮДАХ-ийн мэргэжилтэн П.Наранмандах, ХЭЗХ-ийн дарга Д.Магвансүрэн, ТЗУХ-ийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч П.Дэлгэрмаа нар оролцов.

Хяналт-шинжилгээний арга зүйн хувьд бодлогын бичиг баримтад туссан тухайн байгууллагын чиг үүргийн асуудлын хэрэгжилт, төсвийн шууд захирагчтай байгуулсан гэрээний хэрэгжилт, байгууллагын ил тод байдалд хамаарах үзүүлэлтүүд, үйл ажиллагааны үр дагавартай танилцаж, холбогдох заалтын хэрэгжилтийг асууж тодруулж, баримт мэдээллүүдийг гаргуулан танилцаж ажилласан.

 

  1. Бодлогын зорилтын хэрэгжилт

Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрөөс холбогдох 29 заалтыг хяналтанд авч 90 хувьтай, Монгол улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 2016 оны үндсэн чиглэлээс 11 арга хэмжээг хяналтанд авч 87 хувьтай хэрэгжүүлсэн. Аймгийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 50 арга хэмжээг хяналтанд авч 90 хувьтай, аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 2016 оны үндсэн чиглэлээс 32 арга хэмжээг хяналтанд авч 80 хувьтай хэрэгжүүлсэн.

 

  1. Байгууллагын чиг үүргийн үзүүлэлт

Сумын Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг 100 арга хэмжээг хяналт авч хэрэгжилтийг 2016 оны 07 дугаар сарын 19-ны өдрийн сумын ИТХ-ын 11 дүгээр тогтоолоор “хангалтгүй” гэж үнэлсэн байна. Жилийн эцсийн байдлаар хэрэгжилтийг гаргаж тайлагнаагүй. Төсвийн ерөнхийлөн захирагчаас байгуулсан хамтран ажиллах гэрээний хэрэгжилт буюу “70,4 хувь” үнэлгээгээр үнэлэгдсэн байна. 2016 оны хагас жилд өгсөн хяналт шинжилгээ үнэлгээний зөвлөмжийг 16 арга хэмжээтэй, гүйцэтгэл сайжруулах төлөвлөгөөг 8 арга хэмжээтэй хэрэгжүүлж 70 тайлагнасан байсан.

 

  1. Байгууллагын нээлттэй ил тод байдал

Байгууллагын цахим хуудасаа шинэчилсэн боловч мэдээллээ бүрэн оруулаагүй ЗГ-ын 2009 оны 143-р тогтоолыг бүрэн хэрэгжүүлээгүй байна. Байгууллагын цахим хуудсын ил тод байдлын цэс нь худалдан авах ажиллагаа, үйл ажиллагааны ил тод гэсэн 2 цэстэй, хүний нөөцийн ил тол байдал, төсөв санхүүгийн ил тод байдал цэс байхгүй шинээр цэс суулгаж мэдээллийн ил тод байдлыг хангах шаардлагатай. Санхүү төсвийн мэдээллийн шилэн дансанд байршуулсан ч байгууллагын цахим хуудаст төсөв санхүүгийн ил тод байдлын цэсгүй байлаа. Шилэн дансанд байрших ОНХС-ийн мэдээлэл буруу орсон учраас засварлах шаардлагатай.

  1. Үйл ажиллагааны үр дагавар

 

Үзүүлэлт Үнэлгээ
Хувь Оноо
Бодлогын зорилтын хэрэгжилт ийн үр дүнгийн үнэлгээ 1. Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлт 90 4,5
2. Аймгийн эдийн засаг, нийгмийг тухайн онд хөгжүүлэх үндсэн чиглэл 80 4,0
3. Улсын Их Хурлын тогтоол, Ерөнхийлөгчийн зарлиг, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж, Засгийн газрын шийдвэрийн биелэлт 70 3,5
4. Үндэсний болон дэд хөтөлбөрийн хэрэгжилт 70 3,5
5. Аймгийн ИТХ-ын тогтоол, аймгийн Засаг даргын захирамжийн биелэлт 100 5,0
6. Сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт 80 4,0
7. Аймгийн хөгжлийн цогц бодлого 90 4,5
Үнэлгээний дундаж оноо 82,9 4,1
Байгууллагын чиг үүргийн үзүүлэлтийн үнэлгээ 1. Аймгийн Засаг даргаас сумын Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээний хэрэгжилт 70,4 3,5
2. Гүйцэтгэл сайжруулах төлөвлөгөөний биелэлт 70 3,5
Үнэлгээний дундаж оноо 70,2 3,5
Байгууллагын нээлттэй байдлын үнэлгээ 1. Байгууллагын ил тод байдлын үнэлгээ Үйл ажиллагааны ил тод байдал 62 3,1
Хүний нөөцийн ил тод байдал 50 2,5
Санхүүгийн ил тод байдал 70 3,5
Худалдан авах ажиллагааны ил тод байдал 92 4,6
Авилга, ашиг сонирхлын ил тод байдал 80 4,0
2. Байгууллагын шударга байдлын түвшний үнэлгээ
Үнэлгээний дундаж оноо 70,8 3,5
Үйл ажиллагааны үр дагаврын үнэлгээ 1. Засаглалын болон эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлтийн үнэлгээ 60 3,0
2. Хэрэглэгчийн үнэлгээ Өөрийн үнэлгээ 50,5 0,8
Мэргэжлийн байгууллагын үнэлгээ
Санал асуулгын дүн 65 3,2
Үнэлгээний дундаж оноо 58,9 2,9
Ерөнхий үнэлгээ 70,7 3,5

 

 

  1. Зөвлөмж

Шинээр боловсруулагдан батлагдсан бодлогын баримт бичгүүдийг судалж, холбогдох арга хэмжээ бүрийг хяналтанд авч, хэрэгжилтийг хангах төлөвлөгөө боловсруулан ажиллаж, хугацаанд нь тайлагнах

Холбогдох эрх зүйн актын хэрэгжилтийг тайлагнахдаа хэрэгжүүлэх арга хэмжээг зөв тодорхойлж, үр нөлөөг тооцох, үнэлгээг ЗГ-ын 2013 оны 322-р тогтоолын дагуу зөв үнэлэх

Үндэсний хөтөлбөрийг хэрэгжилтийг тооцож үнэлгээ өгөх

ЗГ-ын 143-р тогтоолын хэрэгжилтийг шалгуур үзүүлэлт бүрээр нь тайлагнаж, үнэлгээг тооцох

ЗГ-ын 2014 оны 147-р тогтоолыг заалт бүрээр хүснэгтлэн улирал бүр тайлагнах

Тайлан бичихдээ тоон мэдээлэл оруулах, хүрэх түвшинтэйгээ харьцуулж тайлагнах

Багийн төвүүдийн шууд худалдан авалт хийхдээ хуулийн 8.5 дахь заалтыг зөрчсөн, цаашид хуулийг хэрэгжүүлж ажиллах

Худалдан авах ажиллагааны баримтын бүрдлийг он цагийн дараалалд оруулах

Худалдан авах ажиллагааны мэргэшүүлэх сургалтанд мэргэжилтнүүдийг хамруулж нөөц бүрдүүлэх

Захирамж, тушаал боловсруулахдаа хуулийн зүйл, заалтын үндэслэлтэй хэрэглэж албан хэрэг хөтлөлтийн стандарт шаардлагыг хангах

Төсөв санхүүгийн мэдээллийн шилэн дансанд хугацаанд нь бүрэн оруулж байгууллагын цахим хуудаст давхар байршуулж нээлттэй ажиллах зэрэг асуудлуудыг цаашдын төлөвлөлт, үйл ажиллагаандаа анхаарч хэрэгжүүлэхийг зөвлөж байна.

 

ЗӨВЛӨМЖИЙГ НЭГТГЭСЭН:

 

ХШҮДАХ-ИЙН МЭРГЭЖИЛТЭН П.НАРАНМАНДАХ

 

ЗӨВЛӨМЖИЙГ ХЯНАСАН:

 

ХШҮДАХ-ИЙН ДАРГА Х.БУЯНБАЯР

ХОХБТХ-ИЙН ДАРГА Т.БАТ-ЭРДЭНЭ

СТСХ-ИЙН ДАРГА Н.ОДОНТУЯА

ХЭЗХ-ИЙН ДАРГА Д.МАГВАНСҮРЭН

ТЗУХ-ИЙН ДАРГЫН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ П.ДЭЛГЭРМАА

 

ЗӨВЛӨМЖТЭЙ ТАНИЛЦСАН:

 

СҮМБЭР СУМЫН ЗАСАГ ДАРГА П.АМАРСАЙХАН

2017 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ

СҮМБЭР СУМЫН 2017 ОНЫ “ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН САН”-ГИЙН ХӨРӨНГӨӨР ХИЙГДЭХ БАРАА, АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ХУДАЛДАН АВАХ АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ
Тухайн жилд худалдан авах бараа, ажил, үйлчилгээны нэр төрөл, тоо хэмжээ, хүчин чадал Батлагдсан төсөв Худалдан авах ажиллагаанд мөрдөх журам Худалдан авах ажиллагаанд мөрдөх хугацаа
Үнэлгээний хороо байгуулах огноо Тендер зарлах огноо Гэрээ байгуулах эрх олгох огноо Гэрээ дуусгавар болох, дүгнэх огноо
1. АЖИЛ, ИХ ЗАСВАР
1.1 Айл өрх, Гудамж талбайн хаягжуулалт ажлын эхлүүлэх 10 000 000 ГШ 2017.05.22 2017.05.29 2017.06.26
1.2 Нийтийн эзэмшлийн орон сууцны дээврийн засвар / Хонхор хотхоны 5-р байрны дээвэр засвар/ 55 000 000 ХА 2017.02.20 2017.03.24 2017.04.07 2017.05.22
1.3 Сумын төвийн усан сан засварлах, шинээр барих 10 367 100 ХА 2017.03.27 2017.04.03 2017.04.12 2017.05.27
 НИЙТ 75 367 100          
2. БАРАА, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ
2.1 Өрхийн эмнэлэгийн оншилгооны  тоног төхөөрөм худалдаж авах 10 000 000 ГШ 2017.02.13 2017.02.27 2017.03.06
2.2 Сумын өвс тэжээлийн нөөц бүрдүүлэх 18 000 000 ХА 2017.09.18 2017.09.22 2017.10.03 2017.10.20
 НИЙТ 28 000 000          
3. ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ
3.1 2018 онд төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх ажлуудын зураг төсөв боловсруулах 4 000 000 БҮА 2017.09.18 2017.09.25 2017.10.25 2017.11.25
 НИЙТ 4 000 000          
БҮГД НИЙТ 107 367 100          

ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА

ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА

2017.10.12

Сүмбэр сумын Засаг даргын Тамгын газар нь сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос “Өвс худалдан авах” тендерт өвс, тэжээл нийлүүлэх тухай үнийн санал ирүүлэхийг урьж байна.

Үнийн санал ирүүлэх барааны техникийн тодорхойлолт болон холбогдох бусад материалыг хавсаргасан болно.

Үнийн саналыг 2017 оны 10-р сарын 20-ны өдрийн 15 цаг 00 минутаас өмнө [Сүмбэр сумын Худалдан авах ажиллагааны албаны 207 тоот өрөөнд, Худалдан авах ажиллагааны мэргэжилтэн Н.Мөнхбат] хаягаар битүүмжилсэн хэлбэрээр ирүүлнэ

Үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан 2017 оны 10-р сарын 20-ны өдрийн 15 цаг 30 минутад нээнэ.

Дотоодын давуу эрх тооцохгүй.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

[Говьсүмбэр аймаг Сүмбэр сум 2-р баг ЗДТГ-ын байр 2 давхарт Худалдан авах ажиллагааны мэргэжилтэн207 тоот өрөө, утас 80008638 e.mail: munkh.bataa]

Тамхи худалдан борлуулах тусгай зөвшөөрөл хүсэхэд :

Хүнс худалдаа үйлчилгээний чиглэлийн хүрээнд

Сумын хэмжээнд худалдаа үйлчилгээний зах 2, хүнсний дэлгүүр 56 үүнээс архи согтууруулах ундааны тусгай зөвшөөрөлтэй 25, нийтийн хоол үйлдвэрлэлийн 41, үүнээс сургууль, цэцэрлэг, эмнэлэг, ажилчдын 20, иргэд аж ахуйн нэгжийн 21, эмийн сан 5, тамхины тусгай зөвшөөрөлтэй 17, барилгын материал 4, сэлбэг хэрэгслийн дэлгүүр 7, талх нарийн боовны үйлдвэрлэл 7 түүхий эдийн цэг 5 иргэн аж ахуй нэгж тус тус үйл ажиллагаа явуулж байна.

Архи согтууруулах ундаа худалдан борлуулах түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл хүсэгч аж ахуй нэгж нь дараах бичиг баримтыг бүрдүүлнэ:

Тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл баталсан маягтын дагуу
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
Аймгийн татварын албанд татвар төлөгчөөр бүртгүүлсэн тодорхойлолт
Үйл ажиллагаа явуулах газрын гадна талбай, дотор тохижилтын зураг
Тохирлын гэрчилгээний хуулбар
Галын аюулгүй байдлын дүгнэлтийн хуулбар
Сумын Засаг даргын албан тоот / үйл ажиллагааг дэмжиж байгаа эсэх/
Үйл ажиллагаа явуулж байгаа тухай тухайн багийн Засаг даргын тодорхойлолт
.МХГазарт мэдээлэлийн санд бүртгүүлсэн байх
10. Хуулийн этгээдийн тодорхойлолт

11.Гадна талбай, дотор тохижилтийн зураг

Тамхи худалдан борлуулах тусгай зөвшөөрөл хүсэхэд :

Тусгай зөвшөөрөл хүссэн албан тоотоор аж ахуй нэгж, иргэн бол өргөдөл Сумын засаг даргад гаргана
Аж ахуй нэгжийн гэрчилгээний хуулбар, иргэний үнэмлэхний хуулбар
Галын аюулгүй ажиллагааны дүгнэлтийн хуулбар

4.Тэмдэгтийн хураамж сумын орон нутгийн орлогын дансанд тушаасан баримт

5.Үйл ажиллагаа явуулж байгаа тухай тухайн багийн Засаг даргын тодорхойлолт

6.МХГазарт мэдээлэлийн санд бүртгүүлсэн байх

7.Улсын тэмдэгтийн хураамж 0000100220500941 тоот дансанд 250000 төгрөг тушаах

СҮМБЭР СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН 01 ДҮГЭЭР САРЫН

СҮМБЭР СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН 01 ДҮГЭЭР САРЫН

ЦАГ ҮЕИЙН АЖЛЫН МЭДЭЭ

  1. Сумын Засаг даргын  А/03 тоот захирамжаар Цэргийн шинэчилсэн бүртгэлийг  2017 оны 01 сарын  09-нөөс 01 сарын 20-ны хугацаанд явуулж статистик суурин мэдээгээр 3096 эрчүүд  хамрагдахаас  2515 иргэн хамрагдан  81,0%-тай  бүртгэгдлээ. 01  дүгээр сарын  20-ны өдөр тайлан мэдээгээ баталгаажуулж, аймгийн Цэргийн штабд хугацаанд  нь тушаалаа.
  2. Тушаал, захирамжаар цалин, бүтэц орон тоог шинэчлэн баталлаа.

2017 оны 01 сарын 23- нд  Сүмбэр сумын сум хөгжүүлэх сан, ЗДТГ, ИТХурлын блансыг Аудитын газар болон төрийн сангийн хэлтэст хугацаанд нь тушаасан.

Шинэ жилийн баярын үеэр  байгууллагад хариуцлагатай жижүүр томилон ажиллууллаа.   Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд  Аймгийн Цагдаагийн газартай хамтран 2016 оны 12 сарын 20-нд 3 албан хаагч олон нийтийн эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн.

Авлигатай тэмцэх газраас зохион байгуулсан сургалтанд Сумын ЭБАТ-дыг бүрэн хамруулж, Хууль зүйн байнгын хорооноос баталсан баталгааны маягт ашиглан, ХАСХОМ-ын мэдүүлгийг цахимаар бүртгэхээр боллоо.

Сумын өмч хамгаалах зөвлөлын хурлыг  01 дүгээр 06-нд хийж,  сумын ЗДТГ-ын эргэлтын хөрөнгөнөөс 6414,2 төгрөгийн  хөрөнгө актлахаар шийдвэрлэв.

Монгол улсын “Шинэ үндсэн хууль “ батлагдсаны түүхт 25 жилийн ойд зориулсан  “Шинэ Үндсэн хуулийн түүхэн ач холбогдол” сэдэвт илтгэлийн уралдаан 2017.01.13-ны өдөр сумын Иргэний танхимд амжилттай зохион байгуулагдлаа, Илтгэлийн уралдааны удирдамжийг  төрийн 30 байгууллагад хүргүүлснээс АЗДТГазар, Шүүхийн Тамгын газар, Татварын хэлтэс, ЕБ-ын 2, 5 дугаар сургууль, номын сан, музей зэрэг байгууллагын 10 оролцогчийн 8 илтгэл өрсөлдлөө. 1- р байранд Шүүхийн Тамгын газрын шүүгчийн туслах Б.Нандинчулуун, 2-р байранд Шүүхийн Тамгын газрын шүүгчийн туслах Ё.Бат-Өлзий, Ц.Сайнбат нар, 3-р байранд АЗДТГазрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн Х.Баяржаргал нар шалгарлаа.

 

Сургалт сурталчилгаа:

Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Тамгын газрын албан хаагчдын дунд үндсэн хуулийн талаар цахим хичээл зохион байгуулагдаж, сургалтын үеэр “Үндсэн хуулиа хэр сайн мэдэх вэ”  АХА тэмцээн зохион байгуулагдаж, 1-р багийн Нийгмийн ажилтан С.Анхбаяр 1-р байранд орж өргөмжлөл үнэ бүхий зүйлээр шагнагдлаа. Сургалтанд 23 албан хаагч хамрагдсан.

Аймгийн Онцгой байдлын газартай хамтран “Осол гэмтлээс урьдчилан сэргийлэх  болон Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны талаарх сургалтыг 1-р багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг иргэн аж ахуй нэгж байгууллагуудад зохион байгуулж, 10 байгууллагын  88 албан хаагч  хамрагдлаа.

Сумын НБМэргэжилтэн ГБХЗХГазрын дарга, хүүхдийн эрх хамгаалал, мэдээлэл судалгаа хариуцсан мэргэжилтэн, цагдаагийн хэсгийн байцаагч, Политехник коллежийн нийгмийн ажилтан, дотуур байрны багш, анги удирдсан багш нарын бүрэлдэхүүнтэйгээр хуралдлаа. Тус хурлаар хичээл тасалж, согтууруулах ундаа хэрэглэсэн У, Б, С нартай ярилцаж, сэтгэл зүйн зөвлөгөө өгч, амьдралдаа хариуцлагатай байх талаар зааж зөвлөсөн. Аймгийн гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас “ Хамтарсан багийг чадваржуулах  “сургалтанд  сумын  хамтарсан багийн 8 гишүүн хамрагдлаа. Шинэ журам гарсантай холбогдуулан хамтарсан багийн даргаар Сумын ЗДТГ-ын дарга, нарийн бичгийн даргаар сумын Нийгмийн бодлогын мэргэжилтэн нар ажиллахаар болсон.

 

Нийгмийн бодлогын хүрээнд:

Томуу, томуу төст өвчний улмаас хүндэрч болзошгүй бага насны хүүхдүүд, жирэмсэн эмэгтэйчүүд, архаг хууч өвчтэй эрсдэлт бүлгийн хүн амын судалгааг гаргасан.

Судалгаагаар:   0-5 насны – 1365

  • Хөгжлийн бэрхшээлтэй – 269
  • Ахмад – 574
  • Жирэмсэн – 79  байна. Эрсдэлт бүлгийн хүн амаа гэрийн идэвхитэй хяналтанд хамруулан ажиллаж байна.

Цэцэрлэгийн хүүхдийн үзлэгийг зохион байгуулан  цэцэрлэгийн хүүхдийн ирцийн тандалт хийн ажиллаж байна.

  • 5-р цэцэрлэг – 116
  • 2-р цэцэрлэг – 111
  • 1-р цэцэрлэг – 142
  • Аяганы хонхор – 8

Нийт – 377 хүүхэд үзлэгт хамрагдсан байна.

 

2017 оны 01 сарын 20 -нд Засаг даргын зөвлөлийн хурлыг хуралдуулан  дараах асуудлыг хэлэлцлээ.

  1. Засаг даргын зөвлөлийн бүрэлдэхүүнийг захирамжаар шинэчилсэн.
  2. Төрийн дээд  шагнал болох “ “Хөдөлмөрийн хүндэт” медиалар 2 иргэн, “Алтан гадас” одонгоор 2 иргэн
  3. Засаг даргын зөвлөлийн ажиллах журам
  4. Аймгийн аврага малчинд   2  малчны шагналын тодорхойлолт
  5. МОНРТ-ын нэрэмжит алтан төлийн эзэнд 2 малчны шагналын тодорхойлолт
  6. Аймгийн “Хүндэт тэмдэг”-ээр шагнуулах 1 иргэний шагналын тодорхойлолтыг хэлэлцэж, аймгийн ИТХ-д хүргүүлэн шийдвэрлүүлсэн.

Жилийн эцсийн  хүн ам, мал тэжээвэр амьтадын тооллогоор манай сум 12352 хүн ам тоологдож урьд оноос 3.8 хувиар өссөн. Өрх 3754 болж 4.1 хувиар өссөн үзүүлэлттэй гарч байна. Мал бүгд  295361 толгой тоологдож 6.1 хувийн  өсөлттэй байна. /тэмээ 572, адуу 14525, үхэр 9947, хонь 136657, ямаа 133660/ нийт мал 4 толгой дээр өссөн тэмээ 10.4 хувиар буурсан үзүүлэлт гарсан.

Ноосны урамшуулал:

Арьс ширний урамшуулалд хамруулахаар 311 өрхийн хонины 25872, ямааны 17995,  үхрийн 3083 , адууны 41 нийт 47360 ш арь ширний падааныг программд шивж, 258 малчны дансыг  Төрийн банктай, 53 малчны дансыг Хаан банктай тулгалт хийн баталгаажуулсан. Нэгтгэлийг 2017 оны 01 сарын 24-нд ХХААХҮЯамны мал хамгаалах санд тулгалт хийж, бүртгэлийн санд нэгтгэж өгсөн.

Аймгийн Хяналт шинжилгээ үнэлгээ, Дотоод аудитын газартай хамтран сум хөгжүүлэх сангаас зээл авсан 20 зээлдэгчийн үйл ажиллагаа болон зээлийн эргэн төлөлтөнд хяналт шалгалт хийж ажилласан.

Зээлийн хугацаа хэтэрсэн 7 зээлдэгчийн материалыг ШШГА-нд хүргүүлсэн.

 Байгаль орчин:

2017.01.11-нд 3  дугаар багийн нутаг дэвсгэрт буюу босоо тэнхэлгийн авто замын дагуух хог хаягдлыг цэвэрлэлээ. Цэвэрлэгээнд политехник коллежийн 20 ангийн  10 багш,  130 оюутан оролцож нийт 3 тонн хог хаягдал цэвэрлэлээ.

2016 оны жилийн эцсийн байдлаар  төвийн багт  нийт эзэнтэй 266 нохой бүртгэлтэй байгаа судалгаа байна. 2017.01.16-нд Сүмбэр сумын ЗДТГ-ын байгаль орчны мэргэжилтэн Х.Лхагвасүрэн,Тохижилт Сүмбэр ОНӨААТҮГ-ын дарга Ц.Энхбаатартай хамтран золбин нохой, муур аль хэсгээр их байгаа талаар тандалт  хийгдлээ. Сумын нутэг дэвсгэрээр явахад золбин нохой муур хогийн цэг , сургуулиудын ойролцоогоор ихээр бөөгнөрч байна. Устгалын ажлыг 02 дугаар сарын эхээр зохион байгуулахаар төлөвлөж байна.

2017.01.18-нд Сүмбэр сумын ЗДТГ-ын байгаль орчны мэргэжилтэн 2-р багийн засаг даргатай хамтран нийтийн эзэмшлийн талбайд бохир усаа асгаж буй 20 айл өрхийн  асгасан угаадасийг булж даруулан  цэвэрлүүлэв.

Байгууллагын шуурхай хурлаар багийн засаг дарга нарт угаадас асгаж буй айл өрхийн судалгаа гаргаж , булж даруулах ажлыг зохион байгуулах талаар үүрэг өгөгдөж ажлууд хийгдэж байна.

2017.01.04-нд ОНӨААТҮГ-н дарга Ц.Энхбаатартай хамтран сумын  төвийн барилгын туурь хог хаягдал болон ахуйн хог хаягдалтай 38.7 га талбайд хэмжилт хийлээ.

 

ТАЙЛАГНАСАН: ДАХ МЭРГЭЖИЛТЭН                           Б.ХАТАНТӨМӨР